Х.Эрдэнэбаатар: Нас байна, улс төрийн элдэв фракцийн нөлөөнд автахгүй зүтгэнэ

Автор | Zindaa.mn
2020 оны 05 сарын 18

Хөвсгөл аймагт АН-аас УИХ-ын 2020 оны сонгуульд нэр дэвшихээр судалгаагаар дээгүүрт бичигдэж байсан ҮБХ-ны гишүүн Х.Эрдэнэбаатарыг АН-ын удирдлагууд дэмжсэнгүй. Тэрбээр өөрийн цахим хуудсандаа энэ талаар мэдээлжээ


Намайг дэмждэг төрсөн нутгийнхаа зон олонд, найз нөхөд, ажлын хамт олон, журмын нөхөд, Ардчилсан намын ах, эгч нар, хэвлэл мэдээллийн салбарынхандаа баярлаж талархаж явдагаа илэрхийлье. 


Би, гүн цэнхэр Хөвсгөл нуурынхаа хөвөөнд төрж, өсөн, зах зээлийн нийгэмд шилжих үеийг туулсан энгийн л нэг айлын хүү. “Гэрээ засахаар Хөвсгөл аймгаасаа гадаад улсыг зорьж, ажил хөдөлмөр эрхлэн амьдарч байгаад, Монгол улсаа дэлхийн өндөр хөгжилтэй улс болгох мөрөөдөл өвөртлөн, төрөө засалцахаар эх орондоо ирсэн, 80-аад оны төлөөлөл, жирийн л нэг бизнес эрхлэгч. 


Ардчилсан, чөлөөт нийгмийг цогцлоож байж иргэн бүхэн эрх тэгш хангалуун амьдрах учир залуу хүнийхээ хувьд АН-ыг сонгосон. Хөвсгөл аймгийн АН-ын дэмжлэгтэйгээр төрөлх нутгаасаа 2020 оны УИХ-ын сонгуульд дэвшихээр 2 жил гаран ажиллаж, нутгийнхаа иргэдтэй уулзаж, малчдынхаа амьжиргааг дээшлүүлэх “Чинээлэг малчин” хөтөлбөрийг төрсөн нутагтаа хэрэгжүүлж эхэлсэн. 


Нэр дэвшихийн тулд тойргийнхоо иргэд сонгогчтой ажиллахаасаа илүүтэйгээр намынхаа удирдлагуудтай тохиролцож, амлалт өгч, ямар нэгэн бүлэглэл фракцийн нөлөөлөлд автаж, нэр дэвших эрхээ авдагийг мэдээгүй явж иржээ. Залуу хүн учир улс төрийн хөшигний ар дахь халуун тогоонд нь оролгүй, хэн нэгний үгээр явалгүй, зорьсон бүхнээ хийж хэрэгжүүлнэ гэдэг итгэл үнэмшил маань улам батжиж байна. 


Хөвсгөлийг цэнхэртүүлэх нэг суудлыг намдаа авчирч, Хөвсгөл нутгийнхаа ард түмнийг төрд төлөөлөх нь чин эрмэлзэл байсан юм. Надад нас байна Надад зорилго байна, Намайг дэмждэг ард түмэн байна.  Би зогсохгүй ээ...

ЭХ СУРВАЛЖ: Zarig.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top