АНУ-ын Флорида муж дахь Канаверал сансрын буудлаас цэргийн зориулалттай “X-37B” сансрын онгоц тээвэрлэсэн хүнд даацын “Atlas 5” пуужин тээвэрлэгч хөөрчээ.
Нислэгийг “United Launch Alliance (ULA)” компанийн сайтаар шууд дамжуулсан байна. “Atlas 5” нэг минут 40 секундийн дараа 1 Мах хурдны хязгаарыг давж, дууны хурднаас өндөр хурдаар нисжээ. Энэхүү төслийг “В-2 Spirit” онгоцыг тэргүүлэх дараагийн үеийн стратегийн бөмбөгдөгчийг бүтээх үүрэг бүхий АНУ-ын нисэх хүчний тусгай анги нэгтгэл хариуцаж байгаа аж. “Х-37В” сансрын онгоц дээр суурилуулсан тоног төхөөрөмжийн талаарх мэдээллийг нууцалж байна.
АНУ-ын нисэх хүчний сайд Барбара Барретын хэлснээр, нислэгийн хүрээнд хэд хэдэн шинжлэх ухааны туршилт явуулахаас нэг нь хүнсэнд хэрэглэгддэг үр тариа, ургамалд цацраг туяа болон бусад үзэгдэл хэрхэн нөлөөлдгийг судлах явдал гэнэ. Өөр нэг туршилтаар нарны эрчим хүчийг радио давтамжийн богино долгионы эрчим хүч болгон хувиргаж, дэлхий рүү дамжуулах аж. Түүнчлэн тээвэрлэгч АНУ-ын нисэх хүчний академийн бүтээсэн бага оврын “FalconSat-8” хиймэл дагуул тээвэрлэж байгаа бөгөөд үүн дээр таван тусгай туршилт явуулахаар төлөвлөжээ. “X-37B” хөтөлбөрийн гол хэрэгжүүлэгч “Боинг” корпорацын мэдээлснээр, нислэгийн явцад олон дахин ашиглагдах сансрын аппаратуудыг турших аж.
“X-37B” төрлийн сансрын онгоцыг зургаа дахь удаа хөөргөж байна. Сансрын онгоцны анхны нислэг 2010 оны дөрөвдүгээр сард эхэлж, 225 хоног үргэлжилжээ. Хоёр дахь нислэг 2011 оны гуравдугаар сараас 2012 оны зургаадугаар сар хүртэл 468 хоног үргэлжилсэн бол гурав дахь нь 2012 оны арванхоёрдугаар сараас 2014 оны аравдугаар сард хүртэл 675 хоног, 2017 оны тавдугаар сарын 7-нд дууссан дөрөвдүгээр нислэг 717 хоног, тавдугаар нислэг сансарт 780 хоног өнгөрүүлж, өнгөрсөн оны аравдугаар сарын 27-нд Жон Кеннедигийн нэрэмжит Сансрын нислэгийн төвд газардаж, дээд амжилт тогтоосон юм.
Сэтгэгдэл ( 1 )
ene uls ganzaaraa byhniig ezelj busad ulsiig ustgah l zorilgotoi byhniig hiij baina daa, byh ulsiin dotood heregt orolzono hamgiin ayultai uls