“Virgin Galactic” компани “Spaceship III” гэх сансрын нисэх онгоцныхоо шинэ загвар “VSS Imagine”-ийг танилцуулжээ. Их Британийн тэрбумтан Ричард Брэнсоны компани “Virgin Galactic”-ийн шинэ хөлөг нь сансарт богино хугацааны аялал хийхэд зориулагдсан, толин тусгал материалаар бүрэн бүрсэн тун ч ганган эд аж. Уг материал нь мөн хэт халалтаас хамгаална.
“Virgin Galactic” компани нислэгүүдээ одоо газар дээр туршиж байгаа юм. Арилжааны нислэгүүд нь 2022 онд эхлэх аж.
“VSS Imagine” хөлгийг ирэх зун Нью-Мексико мужийн “Америка” сансрын буудлаас туршилтаар “Scaled Composites White Knight Two” нисэх онгоц зөөгчөөр хөөргөх гэнэ. Хөлөг 13-15 км-ийн өндөрт хөөрч, бие даан газардаж үзэх аж.
“Virgin Galactic” компани нь ирээдүйд хүмүүст дэлхий орчмын тойрог замаар аялахыг санал болгохоор төлөвлөжээ.
Сэтгэгдэл ( 0 )