Өнөөдөр 2020.05.19. Энэ оны 139 дэх өдөр бөгөөд он дуустал 227 өдөр үлдэж байна. Монгол эх оронд маань нар 05 цаг 09 минутад мандлаа. 20 цаг 29 минутад жаргана. Улаанбаатар хотод багавтар үүлтэй. Өдөртөө 20 хэм, шөнөдөө 4 хэм дулаан. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.
Хонь
Өдөөн хатгалт, гэнэтийн өөрчлөлтийн өдөр. Хувь заяа таны хувийн болон гэрбүлийн харилцааны хэр бат бэх болохыг шалгах сорилт тавина. Болгоомжгүй хэлсэн ганц үг, бухимдсан нэг үйлдэл таныг ойр дотнын хүнтэй чинь муудалцуулж, харилцааг чинь зогсооно гэдгийг анхаараарай. Санхүүгийн гэнэтийн алдагдал хүлээх эрсдэлтэй өдөр. Өмнө зүүдэлж байсан зүүдээ дахин зүүдэлбэл биелнэ. Харин хөрш чинь зүүдэнд орвол муу зүйл болохын тэмдэг.
Үхэр
Шинэ асуудал учруулж, шинэ үүрэг ирэхийг энэ өдрийн од гараг харуулж байна. Танихгүй хүнтэй маргалдах, түймэр гарах, магадгүй өвчин зовлон ирэх магадлалтай. Үдэш танай гэрт хамаатан садан эсвэл гаднын зочид ирэх болно. Ахмад хүмүүс, ажлын түншүүдтэйгээ муудалцахгүйн тулд тэвчээр зааж, эелдэг байгаарай.
Ихэр
Энэ өдөр ямар ч хэрэг, ажил үйлст эрүүл ухаанаар, болгоомжтой хандаж, биеэ барихыг хичээгээрэй. Энэ өдөр товлогдсон уулзалт, баримт бичигтэй танилцах ажлыг өөр өдөр болгон хойшлуулах хэрэгтэй. Биеийн хүчний хүнд ажил хийж болохгүй. гэмтэх, архаг өвчин сэдрэх эрсдэлтэй. Сайн таньдаггүй хүмүүстэй харьцахаас зайлсхий. Энэ өдөр та мэхлүүлэх, дээрэмдүүлэх магадлал маш өндөр байна.
Мэлхий
Ажлын шат ахихад ээлтэй сайн өдөр. Ямар ч шинэ ажил байсан зоригтой хий. Та эцэст нь хүртэл хийж чадна. Зардал гаргахаас сэргийл. Учир нь та хэт их мөнгө үрэх гээд байна.
Арслан
Хувь заяа таныг хэр хатуу чанга зан ааштай хүн бэ гэдгийг шалгахаар шийджээ. Эрэгтэй арслангууд том шийдвэр гаргах, хувийн амьдралаа өөрчлөх гэж оролдоод хэрэггүй. Өөрчлөлт болгон сөрөг үр дүн авчирна. Эмэгтэй эрслэнгүүд сэтгэл санааны хямралд орох магадлалтай. Хэлэх үгээ сайн хянахгүй бол ойр дотнын хүнтэйгээ хэрэлдэн маргалдаж, салах аюултай.
Охин
Хувийн болон гэрбүлийн харилцаанд хүндрэл учирна гэж од эрхэс танд анхааруулж байна. Муу хүмүүсийн нөлөөнд орох магадлалтай. Төлөвлөгөөнд байгаагүй санхүүгийн зардал гарна. Ийм хүнд үед ч та гэрбүл, хайртай хүндээ анхаарал хандуулахаа мартаж болохгүй.
Жинлүүр
Гэм буруугаа наманчлах, бусдын алдааг өршөөх, сэтгэлээ ариусгахад таатай өдөр. Энэ бүхнийг хийснээр таны амьдралын эрч хүч нэмэгдэж, сэтгэл санаа өөдрөг болох юм. Таны амьдралд шинэ танил нэмэгдэж, харилцааны хүрээ тэлнэ. Хамт олноор ажиллах, шинэ салбарт хүч сорих, уран бүтээл туурвих, шинжлэх ухааны ажил хийхэд сайн өдөр. Үдэш нь хувийн амьдралаа цэгцлэх, засах сайхан боломж гарч ирнэ.
Хилэнц
Туршилтын өдөр. Амгалан тайван байдал, шударга байх, бодит тооцоо бол энэ өдрийн таны уриа байх ёстой. Таны уурыг хүргэж, стресст оруулах зүйл гарч ирнэ. Хайрттайгаа жижигхэн зүйл дээр муудалцсан ч энэ нь бүрмөсөн салгах эрсдэлтэй тул амгалан тайван байгаарай. Нарийн тооцоотой байх нь санхүүгийн хохирол хүлээхээс аварна.
Нум
Шинэ ажил эхлэхэд таагүй, хувийн болон гэрбүлийн харилцаанд хүндрэл үүсгэх ээлгүй өдөр. Үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой эсвэл ахуйн асуудлууд гарч, таныг зовооно. Дарга, удирдах ажилтантай зөрөлдөж болохгүй. Идэвхтэй үйл ажиллагаа явуулалгүй, чимээгүй суух нь энэ өдрийг эсэн мэнд даван гарах ганц гарц юм.
Матар
Өнөөдрийн од гарагийн байршил танд хүндрэл авчирна. Ихэнх матрын санхүүгийн төсөл бодож байсан шиг амжилттай хэрэгжихгүй. Гэнэтийн өвчин төлөвлөсөн ажлыг тань нураана. Таагүй үйл явдал айсуй. Хорон санаат хүмүүстэй учирснаар их хэмжээний хохирол амсах эсвэл сэтгэлийн хямралд орох магадлалтай.
Хумх
Хамт олноор ажиллахад сайн өдөр. Хүнд ажил, хэцүү асуудлын учрыг олж чадна. Орой нь хувийн амьдралдаа анхаараарай. Алсыг харсан ухаалаг алхмууд чинь хайрттайгаа цагийг сайхан өнгөрөөхөд туслах юм.
Загас
Ажил хэргээ гүйцэтгэхэд энэ өдрийг зориулаарай. Худалдан авалт, нүүх, засвар хийх, тавилгаа өөрчлөхөд таатай. Таны уран бүтээлийн онгод оргилно. Урьд өмнө нууцаар мөрөөдөж байсан зүйлээ хийж, амжилтад хүрэн, аз жаргалд умбах боломжтой. Харин хэт их ядарвал эрүүл мэндэд халтай.
Сэтгэгдэл ( 0 )