СЕХ: Нэр дэвшигчдийн материалыг АЖЛЫН ТАВ ХОНОГТ хянана

Б.Эрхэс | Zindaa.mn
2020 оны 05 сарын 18

Улс төрийн 15 нам, дөрвөн эвсэл УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд оролцох хүсэлтээ Сонгуулийн ерөнхий хорооноос авсан байдаг. Харин нам, эвслүүд хуульд заасан хугацаанд буюу өнгөрсөн бямба /2020.05.16/ гарагт нэр дэвшигчдээ тодруулж, олон нийтэд зарласан. Улмаар нэр дэвшигчдийнхээ материалыг Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлээд байна. 

Тэгвэл Сонгуулийн ерөнхий хороо нэр дэвшигчдийн материалыг ажлын тав хоногт хянаж, ирэх долоо хоногийн мягмар /2020.05.26/ гарагт албан ёсны тогтоолоо гаргах бөгөөд ирэх зургаадугаар сарын 2-нд нэр дэвшигчдийг албан ёсоор зарлаж, үнэмлэхийг нь гардуулна. Үнэмлэхээ гардаж авсан нэр дэвшигчид албан ёсоор сонгуулийн сурталчилгаагаа эхлүүлэх юм. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top