ӨГЛӨӨНИЙ МЭНД!

2020 оны 05 сарын 21

Өнөөдөр 2020.05.21. Энэ оны 141 дэх өдөр бөгөөд он дуусахад 224 хоног үлдэж байна.

Монгол эх оронд маань наран 05 цаг 06 минутад мандлаа. 20 цаг 31 минутад жаргана. Улаанбаатар хотод үүл багасаж, өдөртөө 16 хэм, шөнөдөө 3 хэм дулаан байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.
 

Өнөөдөр Олон улсын сансар огторгуйн өдөр бол Энэтхэгт Алан хядах үйл ажиллагааны эсрэг өдөр, Канадад хатан хаан Викторичгийн төрсөн өдөр, Черногорид Тусгаар тогтнолын баяр, Чилид Тэгисийн хүчний өдөр, ОХУ-д Цэргийн орчуулагчдын өдөр, Ажилгүйдлээс хамгаалах өдрийг тэмдэглэж байна.

Энэ өдөр ОХУ-ын БХЯ-ны сайд Сергей Шойгу, олимпын дөрвөн удаагийн аварга, усанд сэлэлтийн тамирчин Владимир Сальников, Английн поп дуучин Лео Сэйер, Нобелийн шагналт Шведийн эмч Бенгт Самуэльсон, Словакийн анхны сансрын нисэгч  Иван Белла нарын алдартнууд төржээ.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдал:

1690 оны энэ өдөр Манжийн зүүн замын цэрэгтэй Галдан Бошигтын хошууч анги Урухын голын орчим тулалдахад ойрадууд анх удаа галт зэвсэг хэрэглэжээ.

1792 онд Японы Кюүшюү арлын Үнцений галт уул дэлбэрч, Шимбара тосгоны 15 мянган хүн амиа алдав.

1904 оны энэ өдөр ФИФА буюу Олон улсын хөлбөмбөгийн холбоо Францын Парис хотноо албан ёсоор байгуулагдсан байна.

1911 онд Халхын дөрвөн аймгийн хан, чуулган дарга, жанжин тэргүүтэй ноёд лам нар Их Хүрээнд нууц зөвлөгөөн хийж, Ханддорж, Цэрэнчимэд, Өвөр монголын түшмэл Хайсан нарыг Орос улсаас тусламж эрэхээр явах төлөөлөгчөөр томилохоор шийдвэрлэжээ.

1921 онд Барон Унгерн цэргээ аван, Нийслэл хүрээнээс Орос улсыг чиглэн хөдөлжээ.

1946 оны энэ өдөр Англид нүүрсний уурхайнуудыг улсын мэдэлд авчээ.

1991 онд Энэтхэгийн Ерөнхий сайд Ражив Ганди амиа золиослогчийн дэлбэрэлтэд өртөн амиа алдав.

Дорнын зурхай

Энэ өдөр үсээ засуулахад тохиромжгүй, сүлд тэнэж одно.

Тухайн өдөр бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, гарагийг тахих, хүүхэд үрчлэн авах, урлан бүтээхэд сайн. Улаа гаргах, хиншүү хярвас гаргах, төлгө тавих, морь уралдахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой.

Хол газар одогсод зүүн урагш мөрөө гаргаарай. Танд амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top