Нэр дэвшигчдийн батламжийг ирэх сарын 2-нд гардуулна

Автор | Zindaa.mn
2020 оны 05 сарын 23

УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийг ирэх зургаадугаар сарын 24-ний өдөр зохион байгуулна. Энэ удаагийн ээлжит сонгуульд улс төрийн 15 нам, дөрвөн эвсэл болон бие даагчид гээд нийт 647 нэр дэвшигч өрсөлдөхөө мэдэгдсэн. 

Тэгвэл өнөөдөр /2020.05.21/ улс төрийн нам, эвслүүд Сонгуулийн ерөнхий хороонд нэр дэвшигчийнхээ нэрийг албан ёсоор хүргүүллээ. Ингэснээр Сонгуулийн ерөнхий хороо ирэх мягмар /2020.05.26/ гарагт хууль, тогтоомжид нийцсэн нэр дэвшигчдийг зарлах юм.

Улмаар ирэх зургаадугаар сарын 2-ны өдөр нэр дэвшигчдэд албан ёсоор батламжийг нь гардуулна. Улмаар батламжаа гардаж авсан нэр дэвшигчид сонгуулийн сурталчилгааны ажилдаа орох юм. 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(64.119.25.102) 2020 оны 05 сарын 24

Нэр дэвшигчдийн сурталчилгаа эхэлсэн юм уу.ТV ээр ээлж дараалан гараад л намтар түүхээ яриад л

0  |  0
Su ah(202.179.24.193) 2020 оны 05 сарын 24

Мөнгөнд донтсон МАНАН гийн хүмүүсийг сонгож болохгүй. МАН ба АН аас нэр дэвшигчид бүгд мөнгөний боолчлолд орсон хүмүүс байна. Тэдэнд эх орон байхгүй учир маш аюултай.

0  |  0
Top