ӨРНИЙН ЗУРХАЙ: Хилэнцийнхэн азтай байна

2020 оны 05 сарын 25

Хонь

Амьдралын боломж хамгийн сайн хэвээр байгаа ч одод таны зам дээр жижиг бэрхшээл гарахыг үгүйсгэхгүй байна. Ялангуяа таны төлөвлөгөө эрсдэлтэй санагдвал анхааралтай бай. Бизнесийн түншүүд таныг төөрөлдүүлэх эсвэл хуурах гэж оролдох магадлалтай.

Үхэр

Уруу таталтыг эсэргүүц. Төлөвлөсөн уулзалтуудыг өөр өдөр болгон өөрчилж болно. Шинэ бизнес эхлүүлэхгүй байж, хүнд хэцүү ажил хийхээс зайлсхий. Энэ өдрийг устай ойр эсвэл ойд өнгөрөөхийг зөвлөж байна. Унтахаасаа өмнө халуун устай ваннд ор.

Ихэр

Бүтээлч үйл ажиллагаанд таатай өдөр. Амьдралын чадавх бага түвшинд байсан бол мэргэжлийн үйл ажиллагаа, найз нөхөдтэйгөө харилцах харилцаа нь хувь заяанд ихээхэн нөлөөлнө. Ер бусын зүйлийг бий болгох боломж бий. Тэвчээртэй байгаарай. Сөрөг сэтгэл хөдлөлийг бүү гарга.

Мэлхий

Энэ өдөр нь бизнес, бүтээлч байдал, хайр дурлал, итгэл үнэмшил, амжилтаар дүүрэн байна. Та итгэл найдвараар дүүрэн байгаа бөгөөд хаашаа ч хамаагүй явна. Энэ өдөр хол явахад их таатай, сайхан мэдээ авчрах болно. Муу, шуналтай, атаархсан хүмүүсийн заль мэх ч таныг дийлэхгүй.

Арслан

Амьдралын боломж өндөр байна. Төлөвлөгөө өөрчлөгдөж болзошгүй нөхцөл байдал бий болно. Түншүүдтэйгээ ярилц. Хувийн амьдралд үл ойлголцол үүссэн бол харилцаа тасрахаас сэргийл. Гэгээлэг алхам нь танд аз авчирна.

Охин

Өнөөдөр гэмтэл бэртэл авч магадгүй байгаа тул анхаарал болгоомжтой байгаарай. Амьдралын завгүй хэмнэлд таны эрч хүч, хувийн идэвх хангалтгүй байгааг мэдрэх болно. Энэ нь амрах, үзэсгэлэнт газруудыг үзэх зэрэг хэрэгцээгээ биелүүлэх шаардлагатай байгааг харуулж байна.

Жинлүүр

Худалдааны ажил, үл хөдлөх хөрөнгө олж авахад таатай өдөр. Ашигтай худалдан авалт хийнэ. Ялангуяа үнэт эдлэл авахад сайн. Үдээс хойш бага зэргийн эрүүл мэндийн асуудал гарах магадлалтай. Хэрэгтэй зүйлийг зөгнөн мөрөөд.

Хилэнц

Азтай өдөр. Юу ч таны сэтгэл санааг харанхуй болгож чадахгүй. Хийсэн зүйлийн үр ашиг, нөлөө нь мэдэгдэхүйц байх болно. Үдээс хойш айлд зочлох боломжтой бөгөөд энэ нь танд сэргэлт болно. Дотнын хүмүүсийн гадаад төрх танд таатай санагдана. Ахмад настнуудтай зөрчилдөхөөс зайлсхийхийн тулд тэвчээр, эелдэг байдлыг харуулах хэрэгтэй.

Нум

Хувийн амьдралын зарчимтай зөрчилдөх зүйлүүд гарч ирнэ. Магадгүй өнөөдөр та эрх мэдэл, үзэл бодлоо идэвхтэй хамгаалах хэрэгтэй болно. Хүсэл тачаал их байх нь үйл явдлын урсгалд эргэлт буцалтгүйгээр нөлөөлж болзошгүй юм. Санал зөрөлдөөний үр дүнд та ялагдаж магадгүй тул өөрийн хүсэл тэмүүллийг дагаж, өгөөмөр сэтгэл, тайван байдлыг харуул.

Матар

Таны хувийн амьдралд тохиолддог бэрхшээлүүд нь хувь хүний өөрчлөлттэй холбоотой байж болно. Удирдлагатайгаа зөрчилдөж болзошгүй өдөр. Гэхдээ та сэтгэл санааны байдал, сайн сайханд тань цохилт өгөхийг бүү зөвшөөр. Архаг ядаргааны улмаас эрүүл мэнд тодорхой хэмжээгээр доройтож магадгүй.

Хумх

Шинэ хүч, шинэ шилжилт хөдөлгөөний өдөр. Энэ нь сэтгэл ханамж авчирна. Хайраар дүүрэн байх тул зарим зүйлд зүгээр л хайхрамжгүй мэт ханд. Сүүлийн үед биелээгүй үлдсэн мөрөөдлөө биелүүлж чадах болно.

Загас

Энэ өдөр нь ажил хэрэгч, бүтээлч сэтгэл, хайр энэрэл, өндөр түвшний хүмүүсийн дэмжлэгтэйгээр өрнөнө. Таны бизнесийн үйл ажиллагаа саад бэрхшээлтэй тулгарахгүй, харилцаа холбоо улам хүчтэй болж хөгжинө. Өвөрмөц, өгөөмөр байдал нь идэвхтэй түншүүдийг татах болно. Шинэ танилууд удаан хугацааны туршид танд дэмжлэг болж чадна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
О Батсүх(202.126.89.243) 2020 оны 05 сарын 25

Өнөөдарийн хувьд эхнэр бид хоёрын зурхай яг таарч байнөө \nХумх загас

0  |  0
Top