У.Хүрэлсүх: Хил нээхгүй, хэзээ нээхийг хэлж чадахгүй

Б.Эрхэс | Zindaa.mn
2020 оны 05 сарын 25

Улсын Онцгой комиссын Өргөтгөсөн хуралдаан Төрийн ордонд үргэлжилж байна. Хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцож, Улсын Онцгой комисст чиглэл өглөө. Энэ үеэр тэрбээр хил нээхгүй гэдгийг тодотголоо. 

Тодруулбал, Ерөнхий сайд У.Хүрэлсүх "Олон хүн хилээ нээх асуудлыг хөндөж байна. Би хариуцлагатайгаар мэдэгдэе. Хил нээхгүй. Хэзээ нээхийг нь хэлж чадахгүй байна. Байдал тайван болсон тэр цагт нээнэ. Хүн болгонд таалагдсан шийдвэр гаргах боломжгүй" гэв. 


Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр мөн Улсын Онцгой комисст дараах чиглэлийг өгсөн юм.


Улсын онцгой комиссын гишүүд, холбогдох байгууллагуудад:
 

1. Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг иргэд олон нийтэд сурталчилж, хэрэгжилтийг зохион байгуулах;

2. КОВИД-19 халдварыг илрүүлэх, оношлох, эмчлэх чиглэлээр эрүүл мэндийн салбарын чадавхыг бэхжүүлэх, бэлтгэл бэлэн байдлыг сайжруулахад онцгойлон анхаарахыг дахин сануулмаар байна;

3. Улс, нийслэл, аймгийн түвшинд КОВИД-19 халдвар тархах эсрдлийн үнэлгээг тогтмол үе шаттай хийж, эрсдэлд суурилсан төлөвлөгөөг нь тухай бүрт тодотгож, нөхцөл байдалд нийцүүлэн хэрэгжилтийг зохион байгуулах;

4. Халдварын болзошгүй эрсдэлт нөхцөл байдал үүссэн тохиолдолд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудын бэлэн байдлыг хангах, шаардлагатай нөөцийг бүрдүүлэх, бүх түвшинд дайчилгаа зохион байуулах бэлтгэлийг хангах;

5. Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийг зохион байгуулах үйл ажиллагаанд халдвараас урьдчилан сэргийлэх, сонгогчдын эрүүл мэндийг хамгаалах зорилгоор холбогдох заавар, зөвлөмжийг Сонгуулийн ерөнхий хороонд өгөх;

6. Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, олон нийтийн сонор сэрэмжийг дээшлүүлэх, эрүүл ахуйн ухамсар, соёлыг төлөвшүүлэхэд чиглэгдсэн үйл ажиллагааг эрчимжүүлэх, “Амны хаалтаа зүүцгээе” аяныг үргэлжлүүлэх;

7. Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын үед олон нийтийн сэтгэл зүй эмзэг байдаг тул хэвлэл, мэдээллийн байгууллагууд хариуцлагатай байж, баталгаат эх сурвалжаас мэдээ мэдээллийг олон нийтэд хүргэх;

8. Өндөр эрсдэл бүхий нөхцөлд үүрэг гүйцэтгэж буй нийт төрийн албан хаагчдад болон тэдний гэр бүлд дэмжлэг туслалцаа, шагнал, урамшуулал олгоход онцгой анхаарч ажиллах;


Иргэд олон нийтэд:
 

1. Бид сахилга, дэг журамтай байж, энэ аюулт халдвараас өөрсдийгөө хамгаална. Иймд иргэн бүр хувийн ариун цэврээ сахиж, мэргэжлийн байгууллагуудын заавар зөвлөмжийг хатуу мөрдөх хэрэгтэй.

2. Төр засаг үүргээ гүйцэтгэж, гадаад улс орнуудаас иргэдээ үе шаттайгаар татан авч ирж байна. Цаашдаа ч манай Засгийн газар иргэдээ татан авчирна гэсэн байр суурьтай байгаа.

3. Оюутан, залуучууд хичээл сургуулийн үйл ажиллагаа зогссон энэ үед цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх, ном, сурах бичиг, цахим эх сурвалжийг ашиглан өөрийгөө хөгжүүлэх.

4. Ковид-19 халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа төрийн байгууллагын үйл ажиллагааг мушгин гуйвуулах, олон нийтийг турхирах, төөрөгдүүлэх зэрэг хариуцлагагүй үйлдэл гаргахгүй байх.

 

Сэтгэгдэл ( 22 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
b(66.181.161.64) 2020 оны 05 сарын 28

yu naadam be hiih gj bgamu

0  |  0
Зочин (80.110.108.38) 2020 оны 05 сарын 26

Улс эх орноо олигтой аваад явсан бол энэ хэдэн зуун мянган хүмүүс юу гэж эм эмнэлэг бараадаж гадагшаа ам нас гуйж явхав дээ!!! Олигтой удирдагч хүн ардаа боддог хүмүүс бсан бол ингэж олноороо гацсан хүмүүсээ үтэр түргэн авах байсан!!! Али 3, 4 сард Монгол хүмүүсдээ хилээ нээлттэй байлагсан бол бүгд эрүүл саруул байхдаа нутагтаа та хэдийн буцаад ирчих байсан шүү Мунхагсүхээ!!!

0  |  0
Гүнж(119.40.98.177) 2020 оны 05 сарын 26

Зөв зөв. Бид цөөхүүлээ

1  |  0
Zochin(66.181.185.153) 2020 оны 05 сарын 26

Uuuu huurhii

0  |  0
Zochin(109.89.151.254) 2020 оны 05 сарын 26

Evropod mash zov zoxion baiguulalttaigaar shatchilan xoriogoo sullaj exellee.Xorio tseeriin 75% tavigdlaa.Uls ornii ediin zasag ard tymniixee aj amidraliig xeviin baidald xurdan oruulaxiin toloo ulsiin ontsgoi komiss 14 xonog tutamd neelttei xuraldaj ovchlol ersdeliinxee toon yzyylelten deer tulguurlaj shiidveree gargaj baina.Manaix ingej shiidver gargaj chadaj baina uu ???

0  |  1
mmm(66.181.177.19) 2020 оны 05 сарын 25

onoodriig hurtel iim hund nohcold dotroo aldaaguid bayrlah heregtee ter sairhaad baigaa mundag uls ornuud yaj archaagaa aldaj baigaag haricuulah heregtee mongolchuud minee

1  |  0
Зочин(103.229.123.102) 2020 оны 05 сарын 26

Олтгтойхон үр дүнтэй юм сэтгээч. Зүгээр л нэг лозунгийн чанартай юм яриад байх юм. 1 улстай хилээ нээж иргэдээ эх орондоо ирэх боломж өгөөч. Наадамаа болоич

3  |  0
Малчин(106.102.0.69) 2020 оны 05 сарын 26

Ёстой бодоод бодоод толгойд минь юу ч орж ирэхгүй байна уучлаарай гэж байна даа. Зайлуул... ийм байж бас улс удирдана гээд байгаа шүү. Хүрэлсүхээ чи мэдэхгүй байвал би заагаад өгий, чихээ дэлдийлгээд сайн сонсож бай! Долоо хоногт нэг нислэг Солонгосоос зөвшөөр, тэгэх юм бол ард түмэн юу ч хэлэхгүй! Наад шийдвэрүүд чинь улс төрийн шийдвэр байна! Иргэдээ бодооч! Хүн ардаа бодооч!

2  |  0
зочин(202.55.191.194) 2020 оны 05 сарын 26

НААДАМ ХИЙХЭЭ БОЛИМООР ЮМАА. ЯАСАН ИХ МӨНГӨТЭЙМ БЭ,ТЭРЭНД ОРВОЛ ГАДААДАД БАЙГАА ИРГЭДЭЭ АВЧРАХ АРГАА БОДООЧ\n

1  |  0
Bilguun (185.235.51.3) 2020 оны 05 сарын 25

Bas nemj helii gadaadd gatssan mongol irged nutagtaa bgaa mongolchuudaas hd dahin ilvv tuildaj bvr onoo margaashtaigaa bolson tmees bvgd neg l erh ashg eh ornii toloo uchraas hoorondoo huwaagdahgvi bhiig hvn bvr dotroo bod bas ene tord bgaa bvh hulgaichdiig egzigtei tsag ve irsen bvgd bostsgoo

0  |  0
Bilguun(185.235.51.3) 2020 оны 05 сарын 25

Sdaa odoo jinken ta nartai alaltsana harj bgaarai eniig unshij ard irged j gsn beltgeltei bgaarai ene baliar nohdiig bvgdiig tsaash haruulna

0  |  0
зочин(64.119.24.106) 2020 оны 05 сарын 25

Сонгуул явуулах гэж яараад яахав дээ. \n

0  |  0
Иргэн(49.164.76.210) 2020 оны 05 сарын 25

Эрүүл мэндийн салбар нь уначихсан олон мянган хүн халдварт болон хорт хавдраар үхээд байхад тоолгүй бэ короногоор улс төр хийж ард түмэнээ гадаад дотоодгүй туйлдуулж зовоож байна

0  |  0
Иргэн(49.164.76.210) 2020 оны 05 сарын 25

Хэдийдээ62мянган хүн татсан юм.ард түмнийг тэнэг гэж боддог юм бна.ямар худалч юм бэ\nТанай нам сонгуульд ялахгүй .дараа нь та нараас гадаадад байгаа монголчууд асуух олон юм байгаа.төрийн хатан эрдэнэ гуай

0  |  0
Bolor(66.181.161.24) 2020 оны 05 сарын 25

Наадам хийхгүй биздээ

0  |  0
Bolor(66.181.161.24) 2020 оны 05 сарын 25

Наадам хийхгүй биздээ

0  |  0
зочин(202.9.40.131) 2020 оны 05 сарын 25

гадаадад байгаа хүмүүс амиа бодоод байна шүү, энд байгаа хүмүүс бид жаргасан юм алга, хоосон гэрт хэдэн хүүхдүүдтэй хоёр идэхгүй хоосон хонохгүй төлөө л зүтгэж байна,

0  |  0
Монгол хүн(103.5.140.175) 2020 оны 05 сарын 25

Японруу нислэг явуул бид тэвчээртэй 3 сар хүлээлээ туйлдаж байна. Заавал бид өлсгөлөн зарлаж суулт хийж байж та бүхэнд амьд байгаагаа мэдрүүлэх ёстой юм уу!!!!!!!!! Японд 1200 гаруй хүмүүс цөхрөнгөө барж байхад Энхтүвшин дарга та яагаад 300 гаруй хүн Японд байгаа гэж хэлнэ вэ?????Биднийг тэсэрч дэлбэрэхийг хүлээгээд байгаа юм уу?????

0  |  0
d(202.126.89.153) 2020 оны 05 сарын 25

naadmaa bolio

0  |  0
Зочин(211.36.156.82) 2020 оны 05 сарын 25

Эргүү гөлөг

0  |  0
b(103.14.38.10) 2020 оны 05 сарын 25

zuv helsen bnaa

0  |  0
н(202.179.21.236) 2020 оны 05 сарын 25

ТИЙМЭЭ. САЙН ХАРИУЛТ БАЙНА. КОВИД ГУАЙ Л МЭДЭХ БАЙХ.

3  |  0
Top