Н.Номтойбаяр: Миний нэр дэвшигчийн материал 100 хувь шаардлага хангасан

Б.Эрхэс | Zindaa.mn
2020 оны 05 сарын 25

УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр найм дахь удаагийн парламентын сонгуульд Хан-Уул дүүрэгт бие дааж нэр дэвшиж байгаа билээ. Тэгвэл түүний нэрийг Сонгуулийн ерөнхий хорооноос нэр дэвшигчдийн жагсаалтаас хассан гэх мэдээлэл зарим сайтад түгэх болсон. Харин УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр өөрийн нүүр номоороо дамжуулж дараах байр суурийг илэрхийллээ. 

Тэрбээр "Сүүлийн хоёр өдөр намайг хөдөө явсан хойгуур Сонгуулийн ерөнхий хороо миний бүрдүүлж өгсөн материалыг үндэслэлгүйгээр татлаа, бие даан нэр дэвшигчээс хаслаа гэх мэт дэл сул яриа түгэж намайг дэмжиж гарын үсгээ зурсан Хан-Уул дүүргийн мянга мянган сонгогчдыг төөрөгдүүлэх, нэр бүхий улстөрчидтэй муудалцуулах башир арга явагдаж байна. Энэ мэдээллийн залгаа болж намайг юу гэж гөрдөх, гүтгэж харлуулахыг мэдэхгүй байна. Эрх биш улстөрд хэдэн жил болсных намайг нэр дэвшээд Хан-Уулчуудын дэм, сонголтоор гараад ирэх вий гэж айдастаа автсан хэсэг нохдын боорлолт байгааг мэдрэхтэйгээ. Өнөөдөр Сонгуулийн ерөнхий хороо 14:00 цагаас хуралдаж шийдвэрээ гаргана. Миний бүрдүүлж өгсөн материал 100 хувь хуулийн шаардлага хангасан. Хуульд улс төр орж хүний царай харж гуйвалгүй, үндсэн хуулиар олгогдсон хүний сонгох, сонгогдох язгуур эрхийг хамгаална гэдэгт итгэлтэй байна" гэжээ. 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
fyrmkigjtuk(202.131.238.74) 2020 оны 05 сарын 29

humuusee hudlaa medeeleld itged amidraad l bh yumdaa

0  |  0
wert(202.131.238.74) 2020 оны 06 сарын 01

amjillttt demjij bgashu.

1  |  0
Иргэн(66.181.180.174) 2020 оны 05 сарын 26

Хүчин хийдэг, хүн амины хэрэгт шалгагдаж байгаа орд газрыг бол авилгын аргаар оймс авч байгаа юм шиг авчихаж чалдаг ийм хүн хэрэггүй. Нийгмийг бузарлагч ийм ад шуналаар амилсан юмнууд монголд олигтой зүйл авч ирэхгүй.

1  |  0
сэлбэ(192.82.68.75) 2020 оны 05 сарын 25

би бол номтойг дэмждэг. ирээдүйн ерөнхийлөгч гэж боддог\n

0  |  2
зочин(203.91.116.118) 2020 оны 05 сарын 26

Хүчиндэгч, зодооня, хүн амины гэмт хэргийн сэжигтэн ИЙМ хүнийг манай ХАН УУЛЧУУД СОНГОХГҮЙ ш дээ,,, сонгогдоно гээд горьдоод байгаа юм биш биз дээ,

3  |  0
Top