Д.Цогтбаатар: Зүүн Өмнөд Азид байгаа иргэд амаргүй байна

Автор | Zindaa.mn
2020 оны 05 сарын 25

Улсын Онцгой комиссын өргөтгөсөн хуралдаан өнөөдөр (2020.05.25) боллоо. 

Хуралдаанд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар оролцож, гадаадад байгаа монголчуудын нөхцөл байдлын талаар мэдээлэл өгсөн юм.

Тэрбээр "Гадаад улс орон, тухайлбал Япон, Өмнөд Солонгос, Зүүн Өмнөд Азид байгаа иргэдийн нөхцөл байдал амаргүй байгаа. Мөн БНХАУ, Казахстанд байгаа иргэдээ ч анхаарлаас гадуур үлдээж болохгүй. Үүнийг ярилцаж, арга хэмжээ авах шаардлагатай байна. Түүнчлэн Туркт байгаа иргэдийн нөхцөл байдал хамгийн хүнд байгаа. Тэнд иргэдийн зарим нь ямар нэг орлогын эх үүсвэргүй болсон. Гадаадад байгаа иргэддээ туслахаар төрийн бус байгууллагуудаас сан үүсгэж, хөрөнгө босгож туслах санаачилга гаргаж байгаа ч иргэд нутаг руугаа буцахыг хүсэж байгаа учир дараагийн нислэгийг төлөвлөхдөө анхаарах хэрэгтэй байна" гэв. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин (202.9.46.70) 2020 оны 05 сарын 25

Казакстанд байгаа хумуусээ аваачээ. Албан ажлаар явсан улс монго ч угуй болоод бна

1  |  0
Top