Багануур, Шивээ-Овоогийн уурхайн техникийн шинэчлэлийг яаралтай хийхийг үүрэг болголоо

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 05 сарын 25

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн дэргэдэх нэгдлийн зөвлөлийн ээлжит хурлыг цахим хэлбэрээр явуулж, охин болон хараат компаниудын мэдээллийг сонслоо. Энэ удаагийн хурлаар төвийн бүсийн эрчим хүчний нүүрсний хэрэглээний дийлэнх хувийг хангадаг Багануур болон Шивээ-Овоогийн уурхайн техникийн шинэчлэлийг яаралтай хийхийг үүрэг болгов. Япон улсын Олон улсын хамтын ажиллагааны банкны Экспортыг дэмжих зээлийн хөтөлбөрөөс зээл авахаар шийдвэрлэсэн бөгөөд шаардлагатай техникийн жагсаалтын гаргахаар төлөвлөж байгаа юм. 

Мөн нүүрсний экспортын тээвэрлэлт хийж буй жолооч нарын эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах үүднээс “Эрдэнэс Монгол” ХХК, “Гашуун Сухайт Авто Зам” ХХК, Цагдаагийн ерөнхий газар хамтран “Бид нэг амьтай шүү” аяныг Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн замд зохион байгуулж эхэлсэн. Энэхүү аяныг үр дүнтэй зохион байгуулах чиглэлийг өгч, тээвэр хийж буй жолооч нарыг шинэ төрлийн коронавирус (Covid-19)-ээс урьдчилан сэргийлэх зөвлөгөө мэдээллээр хангаж, ариутгал халдваргүйжүүлэлтийг тогтмол хийхийг санууллаа.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top