Монголын ард түмнээс ОХУ-д НЭГ САЯ ам.доллартай тэнцэх тусламж үзүүллээ

Автор | Zindaa.mn
2020 оны 05 сарын 26

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд И.К.Азизовыг өнөөдөр Төрийн ордонд хүлээн авч Ковид-19 цар тахалтай тэмцэж буй ОХУ-ын төр засаг, ард түмэнд манай улсын удирдлага, ард түмнээс үзүүлж буй хүмүүнлэгийн тусламжийн гэрчилгээг гардуулав.

Оросын Холбооны Улс шинэ төрлийн коронавирусын цар тахалд хүндээр өртөж Засгийн газрын хэмжээнд багагүй хүчин чармайлт гаргаж цар тахалтай тэмцэж байгаа билээ.

Ковид-19 цар тахалтай тэмцэж буй ОХУ-ын төр засаг, ард түмэнд манай ард түмнээс хүмүүнлэгийн тусламжийн үзүүлэх тухай шийдвэр Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн түвшинд гарсан. Энэхүү хүмүүнлэгийн тусламжийн хүрээнд 76 сая рубль буюу 1 сая ам.доллартай тэнцэх үнэ бүхий мах, махан бүтээгдэхүүнийг ОХУ-д нийлүүлэх бөгөөд энэхүү үйл ажиллагааг ГХЯ, ХХААХҮЯ, МҮХАҮТ, ОБЕГ зэрэг байгууллага хамтран зохицуулан хэрэгжүүлж байна.

Монгол Улс, ОХУ-ын хооронд иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлж байгаа бөгөөд ийнхүү хойд хөршдөө хүмүүнлэгийн тусламж үзүүлэх нь манай хоёр улсын харилцааг улам бэхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ гэв гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.
 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin (77.111.245.11) 2020 оны 05 сарын 26

belgee putind bieree ochij garduulah bsimda ug ni.teguul ih l tom koko awh bladaa.mongoloor damjuulj bga hiin hooloig bodson ch ter

0  |  0
Зочин(202.179.24.153) 2020 оны 05 сарын 27

Ингэж туслаасай гэж хүсч байлаа. Яамай даа. Хүчирхэг Орос гүрэн тахлыг ялан дийлээрэй !

3  |  0
ИРГЭН(122.201.22.242) 2020 оны 05 сарын 26

Саин үилс дэлгэрэх цагаараа ,,гэж Хүрэлсүхэд амжилт

1  |  0
Top