Цагаан хад суурьшлын бүсийн газрыг ЧӨЛӨӨЛЛӨӨ

Автор | Zindaa.mn
2020 оны 05 сарын 26

Монгол, Хятад хоёр улсын хил Гашуун сухайт, Ганц мод боомт, наашлаад Цагаан хад суурьшлын бүс өдөр шөнө шиг хөгжил цэцэглэлтээрээ ялгаатайг бид мэднэ. Тэнд 21 аймгийн өнцөг булан бүрээс иргэд ажиллаж амьдардаг. Нүүрс тээврийн ид үед 15000-20000 хүн төвлөрдөг. Гэвч Цагаан хад орчимд ажиллаж, амьдарч буй иргэдийн эрх зөрчигдөж, бохирлогдсон, тоосжилт, хог хаягдлаар хүрээлэгдсэн орчинд ажилласаар иржээ. 

Тэгвэл олон хүний санаа зовдог энэ асуудлыг хөндөж аймаг, орон нутгийн түвшинд 2017 оноос Цагаан хад суурьшлын бүсэд дахин төлөвлөлтийг хийх зураг төсвийг боловсруулан, анхаарал хандуулах болжээ. 

Өнөөдрийн байдлаар зөвшөөрөлгүй газарт үйл ажиллагаа явуулдаг иргэд, аж ахуйн нэгж, тэнд байрлах 258 ширхэг тоосгон, сэндвич байшин, чингэлгийн газрыг дахин зохион байгуулж, 400 орчим гэрийг нүүлгэн шилжүүлээд байна. Ажлын явц 50 хувьтай үргэлжилж байгаа бөгөөд зургадугаар сарын 5 гэхэд дуусах ажээ.

Хайрхан багийн төвийг иж бүрэн засварласнаас гадна түүнийг түшиглүүлэн 24 айлын орон сууц баригдаж байгаа бөгөөд удахгүй ашиглалтад орох гэнэ. 

Цагаан хад суурьшлын бүсийг байнгын тог цахилгаантай болгох асуудлыг БНХАУ-ын Баяннуур аймагтай хамтын ажиллагааны хүрээнд хөндсөн бөгөөд дэд бүтцийн ажлууд хийгдэж байна. Тун удахгүй Цагаан хад суурьшлын бүс байнгын тог цахилгаантай болно. Өрхийн хэрэгцээнд газар олгож, газар зохион байгуулалтыг хийж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top