ЗАСГИЙН ГАЗАР: Хөл хориог сунгасан Онцгой комиссын шийдвэрийг баталгаажуулна 

Б.Эрхэс | Zindaa.mn
2020 оны 05 сарын 27

Улсын Онцгой комиссын Өргөтгөсөн хуралдаан өнгөрсөн даваа /2020.05.25/ гарагт Төрийн ордонд болсон. Уг хуралдааныг дууссаны дараа Улсын Онцгой комисс энэ сарын 31-ний өдрөөр дуусгавар болох хөл хориог ирэх зургаадугаар сарын 30-ны өдрийг дуустал сунгах шийдвэрийг гаргасан билээ.

Тэгвэл өнөөдрийн /2020.05.27/ Засгийн газрын ээлжит хуралдаанаар хөл хориог сунгасан Улсын Онцгой комиссын шийдвэрийг баталгаажуулна.

Түүнчлэн цар тахлын хүнд нөхцөлд ажиллаж байгаа алба хаагчдын ар гэрт тодорхой хэмжээний санхүүгийн дэмжлэг үзүүлэх эсэх асуудлыг хэлэлцэнэ. Учир нь, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнгөрсөн даваа гарагт дээрх ажлыг судалж, Засгийн газарт танилцуулахыг Шадар сайд Ө.Энхтүвшинд үүрэг болгосон билээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top