Сонгогчдын санал өгөх байрыг ариутгахад 2.4 сая төгрөг зарцуулна 

Б.Эрхэс | Zindaa.mn
2020 оны 05 сарын 27

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2020.05.27/ боллоо. Хуралдаанаар 15 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв.

Тухайлбал, УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн явцад коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор сонгогчдын санал авах байрыг ариутгах, халдваргүйжүүлэлт хийх, сонгогчид сонгуулийн байгууллагын болон мэргэжлийн байгууллагын ажилтныг хамгаалах хэрэгслээр хангах, тэдгээрийн томилолтод шаардагдах зардлын хэмжээг баталлаа.

Энэхүү зардалд нийт хоёр тэрбум 496 сая 641 мянга 300 төгрөг шаардлагатай гэж үзсэн бөгөөд хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахыг Сангийн сайдад зөвшөөрч, Засгийн газрын тогтоол гаргасан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top