ӨРНИЙН ЗУРХАЙ: Хилэнцийнхэнд таатай өдөр

Э.Тэргэл | Zindaa.mn
2020 оны 06 сарын 01

ХОНЬ

Аливааг хэт өөртөө хүлээж авах нь ирээдүйд маш олон асуудал үүсгэж магадгүй. Тийм болохоор өөрийн бусадтай харилцах харьцаандаа шүүмжлэлтэй хандаарай. Ганцаар байж болж өнгөрсөн бүхнээ эргэцүүлж ахин эхлэхийн тулд юунаас яаж хийхээ сайн бодоорой. Танд хамт ажиллах олон хүн олдох ч үнэнч тууштай нь ховор байна.

ҮХЭР

Албан ажлаас гадна хувийн ажилд нэлээдгүй хугацааг зориулна. Энэ ордны бүсгүйчүүдийн ихэмсэг, өөртөө итгэлтэй байдал нь тэднийг аливаа төвөгтэй асуудлыг шийдвэрлэхэд ихээхэн нөлөө үзүүлнэ. Тэнд хэнээс ч хамааралгүй өөрийгөө бүрэн аваад явах чадвартай. Удаан хугацааны турш өөртөө өгөөгүй амралтыг бий болгохыг төлөвлө.

ИХЭР

Бизнес эрхлэгчид үйл ажиллагаагаа сайжруулах нэрийдлээр ямар нэгэн эрсдэлтэй аз сорьсон алхам хийхэд тохиромжгүй үе гэдгийг санаарай. Мөн ихээхэн мөнгөтэй холбоотой аливаа ажлыг түр хугацаанд хойшлуулсан нь дээр. Хамтран ажиллагсад болон түншүүддээ анхаарал тавьж дэмжиж ажиллах нь таны ажлын үр дүнд эерэгээр нөлөөлнө. Ямар нэгэн таагүй зүйл таныг тойрохгүй тул асуудлыг хурцатгахаас зайлсхийгээрэй.

МЭЛХИЙ

Хайхрамжгүй, хэнэггүй байдал тань танд сайн нэгнийг өөрөөсөө түлхэхэд хүрч магадгүй. Хайр дурлалын адармаатай явдлаас холхон байхыг зөвлөж байна. Учир нь бүтэлгүйтэл, итгэл алдах байдал, гуниг шаналал авчрахаас цаашгүй. Мөн санхүүгийн хувьд ч гарлага ихтэй байх болно. Албан ажлын үед доог тохуу хийж, соёлгүй аашлах нь хамтран ажилладаг хүнээ үл тоосонтой ялгаагүй болно.

АРСЛАН

Та өөрийн хүсэж байсан хэмжээгээр эд баялаг цуглуулж чадахгүй ч ямар нэгэн зүйлээр дутагдахааргүй материаллаг байдлаа дээшлүүлнэ. Хийж байгаа бүхнээ авдар авдраар нь ашиг өгнө гэж зүтгэвэл шуналдаа хөтлөгдсөн ухаангүй нэгэн болж мэдэх юм. Таны зөн билгийн мэлмий нээгдэж мэдэх юм. Тиймээс зарим тохиолдолд өөрийгөө чагнан дотоод сэтгэл, совингоо дагахад алдахгүй.

ОХИН

Ямар нэгэн шийдвэр, хариу хүлээхээс гадна хүмүүсийн тавьсан гомдол санал түүнийг хэрхэн засах талаар бодож эхэлнэ. Хойшлуулж болохгүй чухал шийдвэрийг гаргах шаардлага тулгарна. Таны бодсон зүйл ажил хэрэг болох гэж байгаад баяртай байгаа ч түүнийг хэрэгжүүлэхийн тулд тодорхой хэмжээний мөнгө санхүүгийн асуудал ундарч таныг багагүй зовооно.

ЖИНЛҮҮР

Шинэ зүйл эхлүүлэх болон ямар нэгэн өөрчлөлт хийхээр төлөвлөж байгаа бол цаг алдалгүй хийхийг зөвлөж байна. Гаднаас ирэх таагүй нөлөө нь таныг ч мөн тойрохгүй. Сансрын энергийн хүчээр та өөрийн хүссэн зүйлээ авч, төвөгтэй зүйлийг ч амжилттай бүтээж чадна. Нэг хүний эрх ашгийн төлөө олон хүнийг хохироох шийдвэр гаргах хэцүүхэн зүйл тулгарч болзошгүй.

ХИЛЭНЦ

Өөртөө итгэлтэй байж дотоод хүч чадал, оюун ухаандаа итгэлтэй байж аливаа ажил хэргийг явуулахад саад бэрхшээл үл гарна. Бүхий л зүйлд эмх цэгц, дэс дараалал хэрэгтэй гэдгийг санаарай. Ажил хэрэг ч бай үүссэн үл ойлголцол, маргаан нь улам ширүүсч хурцадмал байдалд орж болзошгүй. Хэн нэгэн буруу сэтгэлтэй нэгний нөлөөнд автахгүй байхыг хичээгээрэй.

НУМ

Таны амьдрал тэнцвэртэй байдалд хүрсэн байна. Ойр дотнын хүмүүсийн эрүүл мэндийн тал дээр анхаарахгүй бол болохгүй байж мэднэ. Ажил амьдралд олон янзын сайн муу зүйл хосолсон ч түүнийг боломжийнхоо хэрээр даваад гарах сэтгэлийн тэнхээ танд хэрэгтэй. Аз туршсан аливаа зүйлээс холхон байхыг зөвлөж байна. Таны хувьд нэлээд эрсдэлтэй алхам байх болно.

МАТАР

Оюун ухаан, мэдлэг чадвараа бүгдийг нь ил гаргаж танд олдсон боломжит нөхцөл байдлыг гартаа ав. Хэрэв танд азгүйтэл, бүтэлгүйтэл тохиолдсон ч та өөрийн тайван байдлаа хадгалж сэтгэл санааны уналт, хямралд өртөхгүй байх хэрэгтэй. Аливааг бодож тунгааж, хэрэггүй таагүй бодлоосоо салах хэрэгтэй. Гэр бүлд үр хүүхдүүд тань танаас анхаарал халамж шаардана.

ХУМХ

Энэ өдөр албан ажлаас илүүтэй ар гэрийн амин хувийн асуудлыг нэн түрүүнд тавих хэрэгтэй. Нэлээд их цагийг авч мэдэх ч энэ нь танд болон таны гэр бүлд маш чухал юм. Шийдэхэд төвөгтэй ажлаа ганцаар хийх гэлгүй хамт олны дэмээр хийхийг хичээ. Үр дүн нь эерэг байх болно. Олны анхаарлыг татах дуртай, бялдууч хүмүүсээс зайгаа бариарай.

ЗАГАС

Санал зөрөлдөх, ширүүн маргаан нь ажил дээр бус ар гэрт, хамаатан садны дунд өрнөж магадгүй. Холч ухаан, тэвчээртэй зангийнхаа ачаар аливаа таагүй байдал, үйл ойлголцол бүхий л асуудлыг эв найрамдалтайгаар төгсгөнө. Өөртөө зав өгөхгүйгээр шуурхай ажиллах нь таны ажлын үр дүнг наашлуулна. Оройдоо бие тавгүйтэх, гэдэс ходоод өвдөх магадлалтай.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top