Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газар өнөөдөр /2020.060.01/ ээлжит бусаар хуралдаж байна. Хуралдаан Төрийн ордонд 08:00 цагт эхэлсэн бөгөөд цаг үеийн хэд хэдэн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхээр төлөвлөжээ.
Тухайлбал, дөнгөж сая хуралдаанаар Олон улсын хүүхдийн "Найрамдал зуслан-2"-ыг байгуулахаар болж, тогтоолыг баталлаа.
Энэхүү зусланг Хөвсгөл аймгийн нутаг дэвсгэрт орших Хөвсгөл далайн байгалийн цогцолборт газарт байгуулахаар тогтжээ. Ингэснээр 40 жилийн өмнө байгуулсан Найрамдал зуслангийн хоёр дахь салбарыг шинээр барихаар болж байна.
Сэтгэгдэл ( 5 )
Олон улсын хүүхдийн зуслан Хөвсгөл нутагт минь ажлын байр нэмэгдэж байгаад баярлаж байна.
сайхан санаачлага байна баруун сүсэд хархираан ам пионерийн зусланд бас олон улсын пионерийн зуслан байгуулах хэрэгтэй
Өмнө гаргасан тогтоол шийдвэрээ хэрэгжүүлж чадахгүй байж юун
Зөв шийдвэр гаргажээ. Энэ засгийн газарт талархаад баршгүй
Маш зөв. Хүрэлсүхийн засгийн газар хэрэгтэй юм хийж байгаа шүү. Өмнөх МАНАНгууд хүүхдийн гэсэн бүхнийг сүйтгэсэн биш үү.