Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газар өнөөдөр /2020.060.01/ ээлжит бусаар хуралдаж байна. Хуралдаан Төрийн ордонд 08:00 цагт эхэлсэн бөгөөд цаг үеийн ач холбогдолтой найман асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхээр төлөвлөжээ.
Тухайлбал, дөнгөж сая хуралдаанаар Олон улсын хүүхдийн "Найрамдал зуслан-2"-ыг байгуулахаар болж, тогтоолыг баталлаа. Энэхүү зусланг Хөвсгөл аймгийн нутаг дэвсгэрт орших Хөвсгөл далайн байгалийн цогцолборт газарт байгуулахаар тогтоод байна.
Тэгвэл Засгийн газрын өнөөдрийн ээлжит бус хуралдаанаар Орон сууц хувьчлах тухай тогтоолын төслийг хэлэлцэнэ.
Сэтгэгдэл ( 0 )