У.Хүрэлсүх: Хүүхэд бүхэн инээж байг

Б.Эрхэс | Zindaa.mn
2020 оны 06 сарын 01

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өөрийн цахим хуудаснаа "Хүүхэд бүхэн инээж байг" хэмээн баярын мэндчилгээ дэвшүүлжээ. Тэрбээр "Өнөөдөр Олон улсын Хүүхдийн эрхийн өдөр. Манай Улсын хувьд ганц энэ өдөр хүүхдийн эрхийг хамгаалах бус өдөр бүр анхаарал, сонор сэрэмжээ өндөр байлгаж хүүхэд хүчирхийллийн эсрэг хүн бүр санаа тавих цаг ирснийг бидэнд сануулсаар байна. Сүүлийн өдрүүдэд томчууд бидний хайхрамжгүй байдлаас болж энхрий бяцхан хүүхдүүдийн амь нас эндсэнд туйлын ихээр харамсан эмгэнэж байгаагаа илэрхийлье.

Монгол Улсын Засгийн газар 2017 оноос хойш хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлэх нэгжийг 3 дахин нэмэгдүүлж, хүүхэд хамгааллын үйлчилгээний зардлыг үе шаттай нэмэгдүүлэн ажиллаж байна. Дэлхийг нөмөрсөн COVID-19 вирус өрхийн орлогод сөргөөр нөлөөлж, энэ нөлөөг бууруулах үүднээс Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хэмжээг 100.0 мянган төгрөг болгон нэмэгдүүллээ. Цагдаагийн байгууллагын бүтцэд Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нэгж байгуулан ажиллаж байна. Мөн Нийгмийн халамжийн тухай багц хуулинд хэд хэдэн удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан. Ингэснээр Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуулиуд хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн. 2019 онд шинээр нэвтрүүлсэн “Хүүхэд хамгааллын явуулын үйлчилгээ”, “Хүүхэд хамгааллын даатгалын үйлчилгээ”, “Хүүхэд хамгаалагч” төслүүд 2020 онд үргэлжлэн хэрэгжиж байна.

Гэсэн хэдий ч бид хүүхэд хамгааллын чиглэлээр хийж хэрэгжүүлж байгаа ажлаа улам сайжруулах шаардлага байсаар байгааг ойлгож ухамсарлаж байна. Хүүхдийн хүчирхийллийн эсрэг хүн бүр, аж ахуйн нэгж бүхэн сэтгэл гаргаж ажиллах нь зүйтэй. Та бидний эргэн тойронд хүүхэд хүчирхийлэлд өртөж байгаа эсэх талаар сонор сэрэмжээ нэмэгдүүлэн, мэдээллийг 108 утсанд шуурхай ирүүлж томчууд бид үр хүүхдүүдийнхээ төлөө улам бүр нягт хамтран ажиллах шаардлага тавигдаж байна. Засгийн газраас хүүхэд хамгааллын үйлчилгээний зардлыг цаашид ч үе шаттайгаар нэмэгдүүлэх болно. Иргэд, аж ахуйн нэгж бүхэн хүүхдийн эрхийн төлөө төр засагтайгаа хүчээ нэгтгэхийг уриалж байна. Энхрий үрс инээд баяслаар бялхаж, эрүүл саруул аз жаргалтай байх болтугай" гэсэн байна. 

Сэтгэгдэл ( 14 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
bgd(103.57.95.165) 2020 оны 06 сарын 02

togloh talbaigvi shine barilguud olon bhad hvvhdvvd yaj ineeh bileedee.1 sandal ch vgvi naalduulaad barilga bariad bhaar hvvhdvvded togloh suuh talbai uguuchee..bumbuguu bariad bairnuudiin togloom,sagsnii talbai haigaad yavdag hvvhdvvd olon b.a..iim bj mgld sags gh met sport hugjihvv..gudamjnii togloomnoosl bvgd eheldeg bizdee..nohodoo..hotiin darga bvh gazriig zarj bair bailaadaa

0  |  0
Зочин(59.153.114.90) 2020 оны 06 сарын 02

Монгол хүүхэд бүр инээж байг гээд ерөөчих амархан. Инээж байх нөхцлийг бүрдүүлэх талаар АН, МАН хоёр юу ч хийсэнгүй даруй 30 жил болжээ. Уг нь манай баячууд дарга нарын хүүхдүүд инээж байг гэсэн бол цаг төртэйгээ цав яв дүйцэхээр байна..

2  |  0
Zochin(85.218.48.83) 2020 оны 06 сарын 01

Ene door bichsen setgegdeluudiig hardaa?! Mongolchuud bie bienee haraaj zuhehgui gants udur tesehgui yu?! Hamgin hund hetsuu haidal delhiig numursun ene ued uls ornoo ,ard tumnee eruul enh bailgahin tuluu Mongoliin tur zasag,EMYam,OBaidaliin Gazar,emch subilgach ,MIATeeberin Gazar geed geed turiin buhii baiguulaguud hicheen zutgej bhad gantshan udur songuuli yarihgui hicheej ger buleeree huuhduudee,ger buliinhee bayarluulaaacheeee.Haraal zuhleer duursen Mongoliin muuhai orchin niigem muuhai umaa

1  |  0
Заагч(202.179.31.252) 2020 оны 06 сарын 01

Монгол хүүхдүүд чамаар дутахгүй инээгээд ирсэн болох байх.Энхбаярыг нэр дэвшүүлээчээ.

0  |  1

Zochin (192.82.75.13) 2020 оны 06 сарын 01

Neeh uuruu ineetsen ineeh yum baga baina Ynendee urigshgyi turiin buruugaas irged ne yaduu end tendgyi enhiin tsagt ur huuhed olnooroo ami uregdseer baina Darhand bas yalaa 3 nyalh ohin \nzolgyigeet amia aldsan geh met......

0  |  0
Зосин(203.91.115.52) 2020 оны 06 сарын 01

Хурэлсухээ чамтай чамгуй Могголын хуухдууд инээнэ, чи Харин Сонгуулиа шударга явуул, Энхбаярыг сонгуульд нь оролцуул, чамайс Тохой ондор хун, Монголчууд чамайг яаж алиатахыг чинь хараад уур хилэн нь буцалж Байна

двойка(192.82.75.92) 2020 оны 06 сарын 01

шаасн

0  |  0
Top