Засгийн газар өнөөдөр /2020.06.01/ ээлжит бусаар хуралдлаа. Хуралдаанаар ямар асуудал хэлэлцэж, шийдвэр гаргасан талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг мэдээлэл хийсэн. Энэ үеэр Энэтхэг улсад сурч байгаа 219 ламхайг эх оронд нь яаралтай авч ирэхээр болсон талаар ярьсан юм.
Тэрбээр "Энэтхэг улсад 357 монгол ламхай нар сурч хүмүүжиж байна. Тэдгээрээс 219 нь эх орондоо ирэх хүсэлтийг гаргасан. Тэдний амьдарч байгаа ойролцоо коронавирусний халдвар илэрсэн. Тэднийг яаралтай татаж авах шийдвэрийг гаргасан. Богино хугацаанд тусгай үүргийн онгоц нисгэж, эх оронд нь авч ирэхийг даалгасан тогтоол гаргахаар боллоо. Тусгаарлалтад байх хугацааны хөрөнгө, зардал болох 230 гаруй сая төгрөгийг Хүүхэд хамгааллын зардлаас гаргах шийдвэрийг гаргалаа. Унааны зардлыг нь эцэг эхчүүд зэрэг тал талаас нь гаргахаар боллоо" гэх мэдээллийг өглөө.
Сэтгэгдэл ( 5 )
эд нар чинь хүүхдүүд шүү дээ. Зөв арга хэмжээ боллоо Харин гандан хийдүүд зардлыг нь даахгүй юм байх даа
УЛС ОРНЫГ ЛАМ НАР ХӨГЖҮҮЛЭХГҮЙ, ЮУН ОЛОН ЛАМ НАР ВЭ ????. ТӨР ЗАСАГ ШАШНЫ ТАЛААРХ БОДЛОГОО ЧАНГАРУУЛАХ ШААРДЛАГАТАЙ БАЙНА.
зөв зөв
Yg hedend erhuin bolooo
АРАЙ Л ОЛОН ЛАМ СУРГААД БАЙГАА ЮМ БИШ ҮҮ. ЭНЭ ХҮҮХДҮҮД ДУНДААС УЛС ОРОНДОО ХЭРЭГ ТЭЙ ХҮН ГАРАХ БОЛОВ УУ . ЕР НЬ МАНАЙ ИХ ДЭЭД СУРГУУЛИУД Ч ЯЛГАА АЛГА ДАА , МЯНГАН ОЮУТАН ТӨГСӨӨД Л БАЙДАГ .......