УИХ-ын сонгуульд 13 нам, 4 эвслээс нэр дэвшүүлсэн 485, бие даан нэрээ дэвшүүлсэн 121 нэр дэвшигчийг сонгуульд оролцуулахаар бүртгэсэн талаар СЕХ мэдэгдлээ.
- Монгол Ардын Намаас 76
- Ардчилсан Намаас 76
- Монголын Ногоон Намаас 15
- “Та Бидний Эвсэл”/МАХН-ИЗНН-МУНН/-ээс 74
- "ШИНЭ Нам, Бүгд Найрамдах Нам, Үнэн ба Зөв Нам, Монгол Үндэсний Ардчилсан Намын ШИНЭ ЭВСЭЛ"-ээс 72
- “Зөв Хүн Электорат” эвслээс 53
- Ард Түмний Намаас 1
- Эрх Чөлөөг Хэрэгжүүлэгч Намаас 13
- Хөгжлийн Хөтөлбөр Намаас 7
- Эх Орончдын Нэгдсэн Намаас 1
- “Сахигтун! Үндсэн хуулийн 19” эвслээс 34
- Ард Түмнээ Хайрлая Намаас 1
- Зон Олны Намаас 30
- Дэлхийн Монголчууд Намаас 3
- Ард Түмний Олонхийн Засаглал Намаас 24
- Их Эв Намаас 1
- Гэр Хороолол Хөгжлийн Намаас 4
Бие даагч 121 нэр дэвшигч бүртгэгдсэн. Нийт нэр дэвшигчдийн 455 нь буюу 75.08 хувь нь эрэгтэй, 151 нь буюу 24.92 хувь нь эмэгтэй нэр дэвшигчид байна.