Улсын Онцгой комисс МАРГААШ хуралдана

Б.Эрхэс | Zindaa.mn
2020 оны 06 сарын 10

Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшингийн даргалдаг Улсын Онцгой комисс ээлжит хуралдаанаа маргааш /2020.06.11/ товложээ. Хуралдаан Төрийн ордонд 10:00 цагт эхэлнэ. Энэ удаагийн хуралдаанаар КОВИД-19 халдварын нөхцөл байдал, эм хангамж, нөөцийн асуудал болон гадаад улс орнуудаас Монгол Улсын иргэдийг татан авах захиалгат нислэг, нөхцөл байдлын мэдээлэл, төрийн албан хаагчдын түрээслээд өмчлөх орон сууцны хөтөлбөр зэрэг асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхээр төлөвлөжээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top