УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийг энэ сарын 24-ний өдрийн лхагва гарагт зохион байгуулна. Үүнтэй холбогдуулан Сонгуулийн ерөнхий хорооноос бэлтгэл ажлыг ханган ажиллаж байгаа юм. Тэгвэл өнөөдрөөс /2020.06.11/ сонгогчдын саналыг тоолох төхөөрөмжийг орон нутагт хуваарилж эхэлжээ.
Энэ талаар Сонгуулийн ерөнхий хорооны холбогдох албан тушаалтан "Сонгуулийн ерөнхий хорооноос сонгуулийн бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. Хамтарсан ажлын хэсэг санал тоолох төхөөрөмжийг баталгаажуулах, шалгах ажлыг хийж байна. Нөгөөтэйгүүр санал тоолох төхөөрөмжийг ажиллаж байгаа эсэхэд хяналт тавьж, гэрчилгээ олгодог. Нийслэл болон гурав, дөрвөн аймагт л санал тоолох төхөөрөмжийг хүргүүлж, гэрчилгээ олгоогүй байна" гэх мэдээллийг өглөө.