Хонь
Өдөөн хатгалга, туршилтын өдөр. Анхаарал болгоомжтой яваарай. Өнөөдөр таагүй мэдээ, таагүй хүмүүсээс хол бай. Хувь тавилан таныг дахин туршина. Таны тэвчээр, ухаанаас ирээдүйн ажил ололт хамаарах болно.
Үхэр
Мэдлэг олж авах, аялахад таатай өдөр. Сайн мэдээ болон бэлэг таныг хүлээж байна. Хайртай хүнээсээ бэлэг авч магадгүй. Эрүүл мэнддээ анхаарахыг од эрхэс зөвлөж байна. Өнөөдөр согтууруулах ундаа хэрэглэж болохгүй.
Ихэр
Өглөөнөөс эхлээд маргаан мэтгэлцээнд оролцоно. Харилцаандаа анхаарал болгоомжтой байгаарай. Таны тэвчээрээс олон зүйл шалтгаалах тул өдөөн хатгалгад бүү бууж өг. Тэвчсэн хором бүр үнэтэй.
Мэлхий
Өглөө хөнгөн гомдол төрөх ч үдээс хойш алга болно. Бүх зүйл таны бодож байгаагаас огт өөр байх учир толгойндоо орсноор бүү сэтгэ. Орой унтахынхаа өмнө цэвэр агаарт зугаалбал сайн.
Арслан
Өдрийн эхний хагаст хамт олонтойгоо нөхөрлөж, дарга удирдлагатайгаа ойлголцох зэрэгт хүч гарга. Ганц бие арслангууд хувь заяагаа холбох хүнтэй учирч магадгүй. Өдрийн хоёр дахь хагаст санхүүгийн алдагдалд орохоос сэргийл.
Охин
Эргэн тойрны хов живд анхаарал бүү хандуул. Болгоомж, хүмүүстэй харилцах соёл зэрэгт суралц. Шүүмжлэлтэй сэтгэлгээгээ өөрчилж, өөрийн хөгжил боловсролд цаг заваа үрэх нь зөв зам юм.
Жинлүүр
Тааламжгүй нөхцөл байдлаас гарах арга бүү хай. Харин таагүй зүйлүүдтэй зохицох аргыг ол. Гэр бүлийн асуудал таныг удаан зовоохгүй. Та хуучин алдаагаа засаж чадна. Эмэгтэй жинлүүрүүд хамтрагч, түншлэгчдээ хэт итгэх хэрэггүй. Зарлагаа тооц.
Хилэнц
Ухаан бодлоо цэвэрлэх, тайвшрахад таатай өдөр. Чухал асуудлыг ажлын цагаар шийд. Таагүй зүйлүүдээс хөндийрч, хувийн орон зай руугаа харахыг хүснэ. Гэр бүлийн харилцаагаа ч дүгнэж цэгнэнэ.
Нум
Эрэгтэйчүүд хайр дурлал, гэр бүлийн асуудал хоёрынхоо нэгийг сонгох хэрэгтэй болно. Үүрэг хариуцлагаа ухамсарла. Хувь тавилан дахин гэнэтийн эргэлт авчрах бололтой. Нөхцөл байдлыг өөрийнхөө талд сайнаар эргүүлнэ.
Матар
Багаар ажиллах, үйл ажиллагаа явуулахад тохиромжтой өдөр. Бодол санаагаа биелүүлэх, хөгжилдөх зэргийг хий. Анхаарал сулрах нь бодлогогүй алхам хийхэд хүргэнэ. Таны тэвчээр, шударга зангийн үр нөлөөгөөр ирээдүйн ажил, төлөвлөгөөний суурь бат бөх тавигдах болно.
Хумх
Энэ долоо хоногийг даван туулчихвал хэрүүл маргаан гарахгүй. Замд тааралдах бусад таагүй зүйл таны амжилтаас хойш татаж чадахгүй. Үр дүнд нь таны төлөвлөгөө өөрчлөгдөнө. Удаан бодсон зүйлээ биелүүлэхэд таатай өдөр.
Загас
Гэр орны жижиг асуудлуудтай зууралдах өдөр. Ирээдүйн төлөвлөгөө тань том байх хэрэгтэй. Эргэн тойрноо цэвэрлэж, бие организмаа эрүүлжүүлэхэд маш таатай өдөр юм.
Сэтгэгдэл ( 0 )