ӨРНИЙН ЗУРХАЙ: Загасныханд сайхан боломж гарч ирнэ

Автор | Zindaa.mn
2020 оны 06 сарын 18

Хонь

Шийдэмгий бай. Та бусдын хайрыг татна. Сайхан өдрүүдийн нэг. Эсрэг хүйсийн хүмүүстэй хамтарч ажиллах нь маш ашигтай байх болно. Биеийн хүчний ажил хийж, спортоор хичээллэн, зугаалах, аялах зэргийг хослуул.

Үхэр

Эерэг зүйлээр дүүрэн өдөр. Та бусдад их таалагдана. Мэргэжлийн үйл ажиллагаа амжилт авчрах эсэх нь таны шийдэмгий байдал, ур чадвараас хамаарах болно. Магадгүй орой сайхан газарт уригдана.

Ихэр

Идэвхтэй өдөр. Өнөөдөр зарчмаа дагаж, үзэл бодлоо хамгаал. Тайван байдлаа аль ч үед хадгалж чадах нь ухаалаг хүний үйлдэл байдаг. Эрүүл мэнддээ санаа тавиарай.

Мэлхий

Ажил хэргийн уулзалт хийхээр хаа нэг тийшээ явж магадгүй. Мэдлэг өргөжин тэлнэ. Гэнэтийн таатай мэдээ сонсож магадгүй. Эрч хүчээрээ олон асуудлыг шийднэ. Өөртөө итгэх итгэлээ бүү алдаарай.

Арслан

Амьдралын боломж өндөр байна. Энэ өдөр хувийн амьдралын зарим асуудлуудаа шийд. Мэргэжлийн үйл ажиллагаа танаас шинэ үйлдлийг шаардана. Ер бусын шийдвэр гаргаж ч магадгүй.

Охин

Санхүүгийн төслүүд төлөвлөснөөр хэрэгжихгүй. Бэлэн мөнгөний алдагдалд орохгүй боловч огцом баяжих боломж байхгүй. Хайртай хүнтэйгээ маргах бололтой. Та хэт мэдрэмтгий байгаа юм биш биз!

Жинлүүр

Ажил хийх нь ирээдүйтэй өөрчлөлтөд хүргэнэ. Ажлаа тайван дуусга. Гэрлэлт, гэр бүл төлөвлөлтөд таатай өдөр. Асуудал болгонд үндэслэлтэй хандаж, алхам бүрийг бодож үзээрэй.

Хилэнц

Гэрийн ажилдаа анхаарч, бэрхшээл учрахаас сэргийл. Хайртай хүнтэйгээ харилцах харилцаанд гаднын нөлөөг бүү тусга. Том албан тушаалтан, нийгмийн байр сууриа эрс өөрчлөхөд туслах хүн зэрэг олон хүмүүстэй уулзах бололтой.

Нум

Найз нөхөд, эсвэл бизнесийн түншүүдийнхээ тусламжтайгаар та орлогын шинэ эх үүсвэр олно. Эсвэл бизнесээ өөрчлөхөд туслах сонирхолтой санал авах боломжтой. Энэ нь маш сайн. Бүх зүйлийг сайтар бодож үзэх хэрэгтэй.

Матар

Энэ өдөр барилгын ажил, шинэчлэлт, хуримтлалтай холбоотой үр дүн гарна. Оршин суух газартаа засвар хийх, байшин, оффистоо томоохон өөрчлөлт хийхэд таатай. Эд хөрөнгөө эмх цэгцтэй байлгах, эсвэл бэхжүүлэхийг зөвлөж байна. Гэхдээ санхүүгээ эдийн засгийн хувьд илүү хэмнэлттэй зарцуулахыг хичээ.

Хумх

Энэ өдөр арилжаа хийх хэрэггүй. Эрч хүчтэй байж, шинэ төслүүдэд оролцоно. Мөнгө олох шинэ эх үүсвэр олно. Ажил хэргийн харилцаа сайн байна. Зарим алдаагаа засах гайхалтай боломж гарч ирж байна.

Загас

Сайхан санал авна. Гэхдээ та өөрийнхөө бодлыг дагаарай. Мэргэжлийн үйл ажиллагаанд их хүч зарцуулагдана. Зарим шийдвэр гаргана. Хувийн амьдралаа өөрчлөх сайхан боломж гарч ирнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top