ШИЙДВЭР: БНХАУ-аас далайн гаралтай бүтээгдэхүүн импортлохыг түр хориглолоо

Б.Эрхэс | Zindaa.mn
2020 оны 06 сарын 19

Улсын онцгой комиссын 24 дүгээр хуралдаан өчигдөр /2020.06.18/ болж эх орондоо ирэх хүсэлтээ гаргасан иргэдийг долоодугаар сарын эхний хагаст татан авах тусгай үүргийн нислэгийн талаар хэлэлцэн шийдвэр гаргав.

Энэ дагуу:

  • 2020.07.02  Сөүл
  • 2020.07.04  Токио
  • 2020.07.07  Сөүл
  • 2020.07.09   Истанбул /транзит/
  • 2020.07.15  Сөүл /транзит/ чиглэлд тусгай үүргийн нислэг үйлдэхээр болов.


Мөн БНХАУ-д байгаа 160 гаруй иргэнийг ойрын өдрүүдэд Замын-Үүд боомтоор татан авахаар шийдвэрлэлээ. БНХАУ-ын Бээжин хотын нэр бүхий хүнсний захуудад КОВИД-19 тархаад байгаа учир 2020.06.22-ны өдрөөс 2020.07.06 хүртэл 14 хоногийн хугацаанд тус улсаас далайн гаралтай бүтээгдэхүүн импортоор оруулахыг түр хориглов

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top