Засгийн газрын ээлжит бус хуралдаан өнөөдөр (2020.06.19) болов.
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2019 онд ОХУ-д албан ёсны айлчлал хийхдээ ОХУ-аас БНХАУ-руу өөрийн орны нутаг дэвсгэрээр дамжуулан байгалийн хий нийлүүлэх хоолой байгуулах төсөл хэрэгжүүлэхээр харилцан ойлголцолд хүрсэн. Төслийг хэрэгжүүлэх хүрээнд Монгол Улсын Засгийн газар, “Газпром” НХН-ийн хооронд тусгай зориулалтын компани байгуулахаар талууд “Эрмэлзлийн санамж бичиг”, “Нууцлалын тухай хэлэлцээр”-ийг тус тус байгуулахаар ажиллаж байна.
Эдгээр баримт бичгийн төсөлд холбогдох яамдын саналыг тусган Оросын талтай тохиролцохоор ажиллаж, дүнг Засгийн газарт танилцуулахыг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Ганхүүд өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаас даалгав.
Санамж бичигт Тусгай зориулалтын компани байгуулж, хийн хоолой барих ТЭЗҮ-ийг боловсруулах, тусгай зориулалтын компанийн санхүүжилт, хамтын ажиллагааг хэрэгжүүлэх хэлбэр, санамж бичгийг зохицуулах хийгээд маргааныг шийдвэрлэх хууль эрх зүйн орчин бусад зүйлийн талаар тусгасан байна.
Сэтгэгдэл ( 4 )
энэ ч ноолуур 105000 р авна гэдэг шиг арга ядсан арга бна хууртана гэж бодоо юу орос хятад 2мэдэх асуудлыг өөрсдөө мэддэг юм шиг байх юм
Монгол маань хөгжлийн замлаа орж ард олон минь чинээлэг юугаар ч лутагдахгүй аз жаргалтай амьдрах цаг ирж байна.\nГагцхүү МАНАН г устгах хэрэгтэй.
Монголын казакууд тусдаа улс болох гээд байна цаана чин хэвтээ төмөр замаа баруун аймаг руу тавь баруун аймгийнхан заваан
manai ulsad hojoo baina uu er ni,