Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр (2020.06.19) ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай утсаар ярьж, өөрт нь болон ОХУ-ын ард түмэнд Аугаа Эх орны дайны ялалтын 75 жилийн ойн баярын мэнд хүргэлээ.
Мөн энэ ташрамд Аугаа Эх орны дайны ялалтын 75 жилийн ойн цэргийн парадад Монгол Улсын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн оролцох гэж буйд баяртай байгаагаа илэрхийлээд, парадын үйл ажиллагаанд амжилт хүсэв.
Парадад оролцох Монголын бие бүрэлдэхүүн энэ сарын 14-ний өдөр Москва хотноо хүрэлцэн очсон, бэлтгэлээ хийж байгаа юм.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин 2019 оны есдүгээр сарын 3-ны өдөр Монгол Улсад айлчлах үеэрээ Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг Аугаа Эх орны дайны ялалтын 75 жилийн ойн баярт урьсан бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга энэ удаад биечлэн оролцох боломжгүй байгаа юм.
Энэ жилийн Ялалтын баярын цэргийн парадад гадаадын 19 орны цэргийн алба хаагчид оролцохоор Москва хотноо хүрэлцэн очсон бөгөөд энэ сарын 17, 18, 20-ны өдрүүдэд Улаан талбай дээр нэгдсэн бэлтгэл хийхээр төлөвлөж байгаа юм байна.
Эх сурвалж: President.mn
Сэтгэгдэл ( 8 )
Hujaa nar j.erdenebatiig omoorch bh shiw emhamgalan hujaa bas hutsaj l bn
Хятад дуудсан бол аль эрт ДАЛДГАНААД ХҮРСЭН ДЭЭ.
Songuuli davhatsan shuudee
Orosgyi geer bid yax bol jinxene ochdog gazar
Orosgyi geer bid yax bol jinxene ochdog gazar
Энэ нөхөр Оросоор ярьдаг л юм байх даа. Путин бол Монгол хэл огт мэдэхгүй байх.
Очдог газар байсан юм даа
Өө хөөрхий хүргэн нь очихгүй яаж байгаа юм бол доо.