Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр (2020.06.19) ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай утсаар ярьж, өөрт нь болон ОХУ-ын ард түмэнд Аугаа Эх орны дайны ялалтын 75 жилийн ойн баярын мэнд хүргэлээ.
Мөн энэ ташрамд Аугаа Эх орны дайны ялалтын 75 жилийн ойн цэргийн парадад Монгол Улсын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн оролцох гэж буйд баяртай байгаагаа илэрхийлээд, парадын үйл ажиллагаанд амжилт хүсэв.
Парадад оролцох Монголын бие бүрэлдэхүүн энэ сарын 14-ний өдөр Москва хотноо хүрэлцэн очсон, бэлтгэлээ хийж байгаа юм.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин 2019 оны есдүгээр сарын 3-ны өдөр Монгол Улсад айлчлах үеэрээ Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг Аугаа Эх орны дайны ялалтын 75 жилийн ойн баярт урьсан бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга энэ удаад биечлэн оролцох боломжгүй байгаа юм.
Энэ жилийн Ялалтын баярын цэргийн парадад гадаадын 19 орны цэргийн алба хаагчид оролцохоор Москва хотноо хүрэлцэн очсон бөгөөд энэ сарын 17, 18, 20-ны өдрүүдэд Улаан талбай дээр нэгдсэн бэлтгэл хийхээр төлөвлөж байгаа юм байна.
Эх сурвалж: President.mn
Сэтгэгдэл ( 10 )
Toiron xureelegchde soisn jenco daisnuudn xerxen unaxiig xrmr bga blguide.ymrch argr xamaagui yllt bz. Guie tgd songuuli maan taivan amgalan blj 1tiishn bloosoi gj bdj bn.
Tenegteech songuuld
сонгуульд ач холбогдол өгөөд байгаа юм уу ялалтын баярт очихгүй байхда яахав дээ
Ялалтын парадад оролцвол буцаж ирээд 21 14 = 35 хоног хорионд орно, наадам яах вэ, гэхэд УИХ - ын шинэ бүрэлдэхүүн тангараг өргөх, Засгийн газар бүрэлдэх ажлууд гацах болох учир хуулиа сахьдаг Ерөнхийлөгч парадад оролцох боломжгүй гэсэн нь маргаангүй зөв өө
Ene Battulga gej tairdas uneheer aztai shaar shuu Estoiaztai erenhiilugch bolchjugaa um daa Songoson humuusn buurteneg
putin chini tulgaagin princess ni bhguyu
whisky uugaal gertee shaahguyu
оролцохоор нөгөө сонгууль наадам нь будаа болно
Gemt heregten shuu dee naadah tag rain tseez ovchnii golomtruu yavuulz songoh erhiin hyacgaarlav bushuuhan ogcorz uz
сонин юм