Ардчилсан намын Сонгуулийн штабаас мэдээлэл хийлээ.
Сонгуулийн штабын ахлах, УИХ-ын гишүүн Я.Санжмятав “Сонгуулийн сурталчилгаа дууссан. Өнөөдөр 13:00 цагийн үед МАН-ынхан хэвлэлийн бага хурал нэрээр мэдээлэл хийж, Сонгуулийн хуулийг зөрчсөн. Нийт сонгогчдыг “Хүчээ нэгтгэе” гэсэн уриатай илт сурталчилгаа явуулсан. Энэ удаагийн сонгуулиар Ерөнхий сайдаа сонгоно. Гэтэл “Хүчээ нэгтгэе” гэж уриалж, хуулийг уландаа гишгэлээ. МАН энэ сонгуулиар ялагдал хүлээж магадгүй нөхцөл байдал үүсэн тул сүүлийн аргаа хэрэглэж байх шиг байна. Аймаг орондоо нэр дэвшиж байгаа хүнээс хамгийн шилдгийг нь сонгоорой. АН-аас сонгуулийн хороо болон тодорхой хуулийн байгууллагад хандана. Өнгөрсөн хугацаанд манай нэр дэвшигчдийг гүтгэх, харлуулах үйлдэл явсан. Маргааш оройн 22:00 цаг хүртэл нэрийг нь татсан, татуулах гэж байна гэдэг худал мэдээлэл тараана. Үүнд битгий итгээрэй. АН-аас нэр дэвшсэн З.Энхболдыг шатахуун тараасан, нэрийг нь татах гэж байна гэх худал мэдээллийг нэг намын сонгуулийн штабаас тараасан. Энэ мэт худал мэдээлэлд битгий итгээрэй” гэлээ.

Сэтгэгдэл ( 4 )
ашгуй дээ, ард олны телее ганц зутгэдэг
Sanjmyatav guai ta uls orniihoo bish AN -iinhaa tuluu l buhel buten 21 honogiin har PR yavuullaa. Mongoliin Zaluuchuudiin Holboo gedeg saihan baiguullagaas ugshiltai hun gehed daanch yos zuigui avirlalaadaa. Budaad budaad har bolohgui um gej bas baidgiig oilgoson gej naidaya.
АН ч алийгаа алдаж байна доо. Та нар, танай нам энэ сонгуульд 20 суудал ч авч чадахгүй шүү дээ, маргааш үүнийг ард түмэн та нарт нотлоод өгнөө.
Та нар монгол төрийг самарч ханахгүй байнуу.\n