ӨРНИЙН ЗУРХАЙ: Хилэнцийнхний төлөвлөгөө биелнэ

Автор | Zindaa.mn
2020 оны 06 сарын 24

Хонь

Хүмүүс таныг үнэлнэ. Тоо баримт, цээжлэх ёстой зүйл зэрэг толгой гашилгасан зүйлд бүү хутгалд. Таны гэрэл гэгээтэй байдал хүмүүсийг татна. Юмыг ганц удаа хараад бүү дүгнэ. Таны анх харснаас огт өөр байж мэднэ.

Үхэр

Яаран дүгнэлт хийх хэрэггүй. Зөн совиндоо итгэх нь ч бас дэмий. Том шийдвэр гаргах бол өнөөдөр таатай цаг үе биш. Эрсдэл гаргасан ажил хийхдээ гурав дахин болгоомжтой байгаарай. Таны гарт боломж орж ирсэн юм шиг санагдаж болох ч эрсдэл таныг хүлээж байж мэднэ.

Ихэр

Эргэн тойрны хүмүүсийг бухимдуулах хэрэггүй. Хүчээ гамнаж ойр дотнын хүмүүстэйгээ зөвлөлд. Орой амарч тайвшрахад таатай үе. Амьдралын эрч хүчээ сэргээ. Бүх зүйлийг орхиод хаашаа ч хамаагүй явмаар санагдаж мэднэ.

Мэлхий

Шинэ ажил барьж авч, шамдана. “Энд”, “Одоо”, гэсэн зарчмаар явах нь зөв сонголт юм. Өнөөдөр таны хувьд хамгийн гол нь төвлөрөх. Орой та хийсэн ажлынхаа үр дүнгүүдийг харж бахархах болно.

Арслан

Ганцаараа ажилла. Бие даан шийдсэн зүйл зөв байна. Маш чухал асуудлыг хэлэлцэх бол итгэлтэй хүнээсээ зөвлөмж авч болно. Хувийн амьдрал, ажил гээд бүх зүйлд адал явдал өрнөнө. Аз сорьсон зүйл бүү хий.

Охин

Өөртөө хэт итгэлтэй байх нь алдаа гаргахад хүргэж болзошгүй. Энгийн зүйлийг үл анзаарч магадгүй. Иймээс дотны хүнийхээ зөвлөгөөг сайн сонс.

Жинлүүр

Том төсөлд оролцох хэрэггүй. Өнөөдөр итгэх ёстой цорын ганц хүн бол та өөрөө. Хүсэх л юм бол таныг урагшлахад хэн ч саад болохгүй. Гэрээ хэлэлцээ санал болговол сайтар бодож үзээрэй. Амжилтын тань гол түлхүүр нь хүрээлэл юм. Найз нөхдийнхөө тусламжийг авч болно.

Хилэнц

Төлөвлөгөө, зорилго биелэх өдөр. Гэхдээ хайр дурлалын харилцаанд төдийлөн таатай биш үе ирж байна. Сэтгэл санаа эрс өөрчлөгдөнө. Толгой өвдөж, ядрах тул оройг гэртээ өнгөрүүл.

Нум

Хүчтэй өдөр. Гэрээ хэлэлцээр хийх, гэрлэлтээ батлуулах зэрэгт таатай. Эргэн тойрны хүмүүсийн сэтгэлд нийцэх гэж хичээх хэрэггүй. Маргаанд бүү оролц. Түрэмгий байдал, сэтгэл хангалуун бус байх зэрэг нь хэрүүлийн үндэс болох тул өөрийгөө хяна.

Матар

Шинэ газар очиход таатай өдөр. Олон нийттэй ойр бай. Таны хичээнгүй зан, өөдрөг байдал нь бүхий л салбарт өндөр үр дүнг авчирна. Хувийн амьдралдаа амжилт гаргахын тулд илүү хичээх хэрэгтэй.

Хумх

Таны аура хүчирхэгжиж, эргэн тойрныхонд ч нөлөөлнө. Сүүлийн үед тохиолдсон азгүйтлүүд нисэн одно. Тэвчээр, ухаанаа харуул. Бодож төлөвлөсөн зүйлүүд амьдрал дээр биелэх магадлалтай. Хувийн амьдралд амжилт гарна.

Загас

Өдрийн эхний хагаст олон хүнтэй ажиллана. Энэ нь эерэг байдлыг үгүй хийж мэдэх учир та асуудалд аль болох зөв өнцгөөс ханд. Өдрийн хоёр дахь хагаст хамгийн хариуцлагатай ажлыг хийнэ. Орой галын дэргэд суух нь таны энергийг цэвэрлэнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top