УИХ-ын 2020 оны сонгуулийн САНАЛ ХУРААЛТ эхэллээ

Админ | Zindaa.mn
2020 оны 06 сарын 24


УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн санал хураалт орон даяар эхэллээ. Энэ удаагийн сонгуульд 13 нам, 4 эвсэл, 121 бие даан нэр дэвшигч, нийт 606 нэр дэвшигч өрсөлдөж байна. Санал хураалтын үйл ажиллагаа 22:00 цагт дуусна.

Сонгуулийн ерөнхий хорооноос сонгогчдын ирцийн мэдээллийг 12:00, 17:00, 21:00 цагт авч, олон нийтэд мэдээлнэ. Харин 22:00 цагаас хойш санал хураалтын дүн, ирцийн мэдээллийг дэлгэцээр орон даяар шууд дамжуулахаар ажиллаж байна. 

Санал өгөх сонгогчийн тоо УБЕГ-аас мэдээлснээр 2 сая 624 байна.

Та Монгол Улсын иргэний бүрэн эрхээ эдэлж, УИХ-ын сонгуульд үнэт саналаа өгөөрэй. 

Сонгуулийн ерөнхий хороо, Улсын бүртгэлийн ерөнхий газар хамтран иргэд сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэлтэй эсэхээ шалгахад зориулан election.burtgel.gov.mn сайт ажиллуулж байгаа. 

Та ЭНД ДАРЖ, таны нэр сонгогчдын НЭРСИЙН ЖАГСААЛТАД байгаа эсэхийг ШАЛГАХ боломжтой. 


ТВ8 ТЕЛЕВИЗ ШУУД ДАМЖУУЛЖ БАЙНА
 

Top