УИХ-ын Сонгуулийн санал хураалт орон даяар өглөөний 07:00 цагаас хойш үргэлжлэн явагдаж байна. Монгол Улсын иргэд Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдэлж, сонголтоо хийцгээж буй энэ үед төрийн өндөрлөгүүдийн сонгуульд оролцож буй үйл явц ч нийгмийн анхаарлыг татаж буй.
Тэгвэл Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын сонгуулийн 23 дугаар тойрог, Баянзүрх дүүрэг дэх 8-р хэсгийн санал авах байранд очиж, саналаа өгөх аж.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх одоо 11:40 цагаас УИХ-ын сонгуулийн 23 дугаар тойрог, Баянзүрх дүүрэг дэх 8-р хэсгийн хороонд очиж, саналаа өгөх нь.
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын хувьд УИХ-ын сонгуулийн 3 дугаар тойрог, Баянхонгор аймаг дахь хэсгийн хороонд очиж, саналаа өгөх юм байна.
Сэтгэгдэл ( 1 )
Baruuniihan bugd haana ali duuregt amidardag tendee l sanalaa ugdug, getel mongold darga nartaa tusad ni toirog belddeg yum bna kkk, iim bhad uls yaj hugjih we