Өнөөдөр иргэд ТӨР БАРЬЖ БАЙНА

2020 оны 06 сарын 24

Ардчиллын үзэл санааны гол зарчим нь “Төрийн засаглалыг хэрэгжүүлэхэд ард түмэн нийтээрээ оролцох эрхтэй байх” тухай гэдгийг сонгуулийн энэ өдөр зориуд сануулан, тодотгоё.

Монголын ардчилал хэлбэрийн хувьд ТӨЛӨӨЛЛИЙНХ. Иргэд өөрийнхөө өмнөөс үүрэг хүлээсэн албан тушаалтныг дөрвөн жилд НЭГ УДАА СОНГОЖ, түүгээр дамжуулан засаглалыг хэрэгжүүлдэг.

Тиймээс сонгуулийн өдөр иргэн, та бидний хувьд тун чухал өдөр.

Төр засгийн бодлого, шийдвэрийн хэрэгжилт, нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлын тухай ярихтай зэрэгцэн иргэн та засаглалыг хэрэгжүүлэхэд өөрийнхөө зүгээс шалтгаалах оролцоогоо эргэн харж, АЛХАМ ХИЙХ өдөр бол өнөөдөр юм.

Сонгуулийн ерөнхий хорооны мэдээлснээр сонгуулийн ирц дөрвөн жилийн өмнөхтэй харьцуулахад өндөр байгааг дуулгахад таатай байна. Сонгогчдын нэрсийн жагсаалтад бүртгэгдсэн 2 сая 64 мянган иргэн Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдэлж, хууль тогтоох дээд байгууллагын гишүүдийг сонгох сонголтоо хийцгээж байна.

Сошиал орчинд ч иргэдийн  идэвх өндөр байгаа нь цахим хуудсуудад нийтлэгдсэн дараах зургуудаас харагдаж буй юм. 

Өнөөдөр 12:00 цагийн байдлаар 507 мянга 510 иргэн саналаа өгч, сонгуулийн ирц 25.13 хувьтай байгаа нь дөрвөн жилийн өмнөхтэй харьцуулахад 2.9 хувиар өссөн үзүүлэлт болж байна. Сонгуулийн ерөнхий хороо ирцийн талаарх ээлжит мэдээллээ 18:00 цагт өгөх товтой.  

Өнөөдөр ТӨРӨӨ БАРЬЖ БУЙ иргэдийн тоо улам нэмэгдэх нь дамжиггүй.

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хүн алах чөлөөтэй(103.111.68.3) 2020 оны 06 сарын 25

Чингисийн алтан ургийн 25 мянган хүнийг яргалан цаазалж хороосон цуст алуурчин МАН-д саналаа өгсөн гэхээр монголчууд аллга яргалалыг нийтээр дэмждэг болсон гэсэн үг үү?

0  |  0
(103.57.92.184) 2020 оны 06 сарын 24

uur ayataihan umuschihuur yum oldsonguiyu,alia salbadai hujaach yum shig,harhad ch 1 gaj

0  |  0
Бат(66.181.187.143) 2020 оны 06 сарын 24

Залуусын дунд бгаа нь МАН-н мөнгөний хүүхэн халзан Цэцэг мөн үү.

1  |  0
Иргэн(103.26.194.236) 2020 оны 06 сарын 25

Залуус сайхан харагдаж байна шүү

1  |  1
(64.119.23.144) 2020 оны 06 сарын 24

NUHUR STALYND UGSUN SHUU

1  |  0
Su ah(202.179.27.88) 2020 оны 06 сарын 24

Энэ этгээдүүд сонгуулиар үзэгний үзүүрээр хувьсгал хийж байгааг мэдэрч байгаа болов уу таминь ээ.

2  |  0
Top