Ерөнхийлөгч хоригдсон зургаан хүний асуудалд БАЙР СУУРИА илэрхийлэв

Б.Эрхэс | Zindaa.mn
2020 оны 06 сарын 24

УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд 606 нэр дэвшигч өрсөлдөж байгаа билээ. Тэдний зургаа нь ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаж байгаа юм. Өөрөөр хэлбэл, Н.Номтойбаяр, Ж.Эрдэнэбат, С.Баярцогт, Б.Бямбасайхан, Д.Ганболд, Х.Бат-Ялалт нарыг цагдан хорих шийдвэрийг шүүхээс гаргасан байдаг. 

Тэгвэл эл асуудалд өнөөдөр /2020.06.24/ Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр "Шүүх эрх мэдлийн өөрсдийнх нь асуудал. Ажиглахад 2013-2016 онд гэмт хэрэгт холбогдож байсан, шүүхээс ялын дүгнэлтээ авчихсан хүмүүс байна билээ. Энэ бүхнийг ажиглаж байгаа" гэлээ. 

Top