Улсын хэмжээнд СОНГУУЛИЙН ИРЦ 52.6 хувьтай байна

Б.Эрхэс | Zindaa.mn
2020 оны 06 сарын 24

-Ирц 52 хувьд хүрч, СОНГУУЛЬ ХҮЧИНТЭЙ боллоо-

УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн санал хураалт өнөөдөр 07:00 цагт орон даяар зэрэг эхэлсэн билээ. Сонгуулийн ерөнхий хорооноос өгсөн мэдээллээр 12:00 цагийн байдлаар сонгогчдын ирц улсын хэмжээнд 25.13 хувьтай байсан.

Тэгвэл тус хорооноос соногчдын ирцийн мэдээллийг 17:00 цагийн байдлаар хүргэж байна.

Хэвлэлийн бага хуралд Сонгуулийн ерөнхий хорооны гишүүн, Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Б.Баасандорж нар өглөө. Тэрбээр "Үерлэсэн гол усаар дөрвөн аймгийн 376 иргэний аюулгүй байдлыг хангаж ажилласан. Нийт 2.6 сая сонгогч бий. Тэдний 52 хувь нь эмэгтэй, үлдсэн нь эрэгтэй сонгогчид байна. Өнөөдөр 18 насанд хүрч, сонгогчдын нэрсийн жагсаалтад орсон 130 иргэн байна. Тэд өнөөдөр сонгуулиа өгч байна гэсэн үг. Хамгийн олон хэсэгтэй аймаг бол Хөвсгөл, нийт 129 хэсэгтэй. Улсын хэмжээнд 52.6 хувьтай сонгуулийн үйл ажиллагаа явагдаж байна" гэж мэдээллийнхээ эхэнд хэллээ. 

Найм дахь удаагийн параментын сонгуулийн санал хураалт 22:00 цагт дуусна. Харин Сонгуулийн ерөнхий хорооноос дараагийн сонгогчдын ирцийн мэдээллийг 23:00 цагийн үед өгөх юм.


 

Тойрог Аймаг, дүүрэг 12:00 цаг 17:00 цаг
1 Архангай 25.25% 59.2 %
2 Баян-Өлгий 25.25% 57.9 %
3 Баянхонгор 18.46% 64.6 %
4 Булган 29.97 % 63 %
5 Говь-Алтай 34.19 % 63 %
6 Говьсүмбэр, Дундговь 23.67 % 48.5 %
7 Дорнод 26.58 % 49.8 %
8 Дорноговь 27.28 % 53.1 %
9 Завхан 30.06 % 63.9 %
10 Өвөрхангай 28.63 % 56.6 %
11 Өмнөговь 28.07 % 53.8 %
12 Сүхбаатар 32.38 % 65 %
13 Сэлэнгэ 22.81 % 49.7 %
14 Төв 24.75 % 53.5 %
15 Увс 30.72 % 63.1 %
16 Ховд 27.04 % 58.2 %
17 Хөвсгөл 25.51 % 55.6 %
18 Хэнтий 27.46 % 57.8 %
19 Дархан 25.34 % 49.8 %
20 Орхон 23.53 % 46.4 %
21 Багануур, Багахангай, Налайх 22.23 % 47.8 %
22 Баянзүрх 23.70 % 50.2 %
23 21.92 % 44.6 %
24 Сүхбаатар 22.20 % 49.5 %
25 Чингэлтэй 21.62 % 45.9 %
26 Баянгол 26.02 % 54.4 %
27 Сонгинохайрхан 20.2 % 39 %
28 25.5 % 47.5 %
29 Хан-Уул 25.99 % 54.3 %
Top