Өнөөдөр /2020.07.01/ МАН-ын Бага хурал Тусгаар тогтнолын ордонд хуралдаж, Монгол Улсын 31 дэх Ерөнхий сайдад У.Хүрэлсүхийн нэрийг дэвшүүлж, гишүүдийн 100 хувийн саналаар дэмжсэн.
Улмаар Ерөнхий сайдад нэр дэвшүүлсэн У.Хүрэлсүхийн нэрийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад өргөн бариад байна. У.Хүрэлсүх дахин Ерөнхий сайдын албыг хүлээж авснаар Засгийн газраа эмхлэн байгуулна.
Тэгвэл 2020 оны тавдугаар сарын 25-ны өдрөөс хэрэгжиж эхэлсэн Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд Засгийн газартай холбоотой ямар заалт байгааг тодотгон хүргэе.
Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйл:
1. Засгийн газар Ерөнхий сайд, гишүүдээс бүрдэнэ. Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн Улсын Их Хурлын гишүүний албан тушаалыг хавсарч болно.
2. Улсын Их Хуралд олонхи суудал авсан нам, эвслээс нэр дэвшүүлсэн хүнийг; аль ч нам, эвсэл олонхийн суудал аваагүй бол хамгийн олон суудал авсан нам, эвсэл бусад нам, эвсэлтэй зөвшилцөн олонхийг бүрдүүлж нэр дэвшүүлсэн хүнийг; бусад тохиолдолд Улсын Их Хуралд суудал авсан нам, эвсэл зөвшилцөн олонхийг бүрдүүлж нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхий сайдаар томилох саналыг Ерөнхийлөгч тав хоногийн дотор Улсын Их Хуралд оруулна.
3. Монгол Улсын Ерөнхий сайд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн, түүнд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Ерөнхийлөгчтэй зөвшилцөн Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ. Ерөнхий сайд энэ асуудлыг Ерөнхийлөгчтэй долоо хоногийн дотор зөвшилцөж чадаагүй бол Улсын Их Хуралд өөрөө өргөн мэдүүлнэ.
4. Засгийн газрын гишүүнийг Улсын Их Хурал, Ерөнхийлөгчид танилцуулснаар Ерөнхий сайд томилж, чөлөөлж, огцруулна. Засгийн газрын гишүүн Улсын Их Хуралд тангараг өргөнө.
Сэтгэгдэл ( 6 )
Сонгодог парламент үндэсээрээ буруу гэж төрийн соёрхолт инженер Нацагням лекцэндээ хэлсэн
odoo nyamdorj metiin songuulid ylaagui garuudiig saidaas zailuulsan deer dee..
za za odoo tegeed nuguu aldartai zeeluudee avda
Одоо жаахан цэцгэнд\n\n\n\nОдоо жаахан эмх цэцгэнд нь оруулах хэрэгтэй.монголчуудад хатуу захиргаадалт хэрэгтэй шүү.Арсалангийн бүх шүд ургасан шүү одоо.\n\n
Said nar shine xuuliin daguu davxar deelgyi xymyys mon songogdson yamandaa mergeshcen xymyys baina gedegt naidaj baina.
шинэ Үндсэн хууль болон ард түмний сонголтоор Хүрэлсүхэд бүх л боломжийг таьж өглөө одоо яаж ажиллах нь түүний үүрэг болсон