Л.Болд: Ардчилсан тогтолцоонд хохиролтой сонгууль боллоо

Автор | Zindaa.mn
2020 оны 06 сарын 25

Шинэ эвслийн төлөөлөл мэдээлэл хийлээ. Тус эвсэл УИХ-д нэг ч суудал авч чадаагүй тул Ж.Батзандан хариуцлагаа хүлээнэ гэдгээ мэдэгдлээ.  

ШИНЭ намын дарга Ж.Батзандан “Шинэ эвслийг дэмжиж санал өгсөн 230 мянган сонгогчдоо талархаж байна. Санал өгөөгүй иргэдийнхээ итгэлийг авахын тулд улам хичээж ажиллана. Надад 20 гаруй мянган хүн саналаа өглөө. Гурван мандаттай тойрог, харамсалтай нь дөрөвт орлоо. Б.Жаргалсайхан дарга бас дөрөвт орсон. Л.Болд дарга мөн Хан-Уул дүүрэгт амжилттай оролцлоо. Харамсалтай нь Шинэ эвсэл УИХ-д нэг ч мандат авч чадсангүй. Бид илүү их ажиллах шаардлага тулгарч байна гэдэг дүгнэлтийг иргэд өгч байна. Шинэ эвсэл суудал авч чадаагүй тул Шинэ эвслийн даргын үүрэгт ажил болоод намын даргын суудлаа өгч байна” гэлээ.

Шинэ эвслийн УЗ-ийн гишүүн Л.Болд “Энэ удаагийн сонгуулиар нэг нам давамгайлж ардчилсан тогтолцоонд хохиролтой сонгууль боллоо. Амаргүй тэмцлийг Ж.Батзандан нарын таван гишүүн хамтарч хийсэн. Нам харгалзахгүй тэмцсэн таван гишүүнээс гурав нь ялалт байгуулсан. Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар, Т.Аюурсайхан нарт баяр хүргэх нь зүйтэй байх. Тойрог бүр дээр 30 гаруй хүн санал хуваалаа. Ж.Батзандан гишүүн бид хоёр хариуцлагаа хүлээгээд огцорно. Тун удахгүй орон нутгийн сонгууль болно. Нам тус бүр дотроо шинэ зохион байгуулалтад орж, монголын ардчилсан хүчин нэгдэх нь зүйтэй гэж үзэж байна” гэлээ.

 

Сэтгэгдэл ( 14 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
цахар(103.99.103.99) 2025 оны 03 сарын 13

Батзандан, Болд хоёр үүргээ сайн биелүүлсэн. Юу гэвэл Ардчилсан намын саналыг хувааж, Ардын намыг ялуулах байлаа. Ажлаа сайн хийсний хөлсөө Хүрэлсүхээс тун удахгүй авах байлгүй

1  |  0
zochin(202.126.88.174) 2025 оны 03 сарын 13

Odoo yahav vg helee bodoj tuluvshih hwregtei

1  |  0
v(64.119.23.223) 2025 оны 03 сарын 13

Lu Bold chi ooroo zadalj soliorch iim baidald xurgesen. tegeed ardchilsan xuchin negd gej ulixaa boli. chinii uls toriin karer xog ongorsoon

1  |  0
Uneneeree bai(59.153.115.210) 2025 оны 03 сарын 13

Yahaaraa hohiroltoi bdgiim be uuruu ene udaad garaagui bolohoor ter u umnuh parlamented bas l iimerhui bdaltai bhad ingej duugarch bgaahui bzde

1  |  0
bi (202.21.96.212) 2025 оны 03 сарын 13

Bold geech chini eruul boish baih. Uuruu Ardchilsan huchnee taraaj baahan urvaj sharvaj yavchihaad odoo negdeh heregtei gej tenegtehiin. Ugaasaa ene 2 chas hiisen eruul uls bishee...

1  |  0
zochin(202.179.21.230) 2025 оны 03 сарын 13

Hudlaa ynz ynziin ym ruu uschij olon ym yrihaaraa ingej bga ym daa hohi chini

1  |  0
Зочин(66.181.161.38) 2025 оны 03 сарын 13

Хэтэрхий их МАН-ууд гарлаа. Сайн хүнээр бамбай хийж ард нь хангалттай олон Парзит-ууд бас үлдлээ

1  |  0
(103.57.95.148) 2025 оны 03 сарын 13

china

1  |  0
Зочин(64.119.18.36) 2025 оны 03 сарын 13

30 мянган хүн өвлийн хүйтэнд гарч тэмцсэн. тэр юу байсан бэ?

1  |  0
irgen(31.165.231.3) 2025 оны 03 сарын 13

eroosoo buruu hymyysiig ner devshyylsen ta nar…naad hajuud chin baigaa shudarga shaardlagatai zov emegteig ch yadaj devshyylegui, odoo darga bolgo doo tegvel tanai namd joohon amjilt ireh l baih…odoo yaj tenegtehiig ni harii

1  |  0
Z(202.9.46.64) 2025 оны 03 сарын 13

шинэ эвсэл зохион байгуулалт муутай байсан ядаж л тэр яармагт баахан хүн цугласан үнсэх нь холгүй байцгаасан гэж үнэн үү бас ухуулагчид нь гэж үнэн найгүй авгай самганууд хоорондоо хэлхэлдээл хов ярихаас цаашгүй

3  |  0
Зочин(202.9.46.35) 2025 оны 03 сарын 13

Судсаар нь монгол цус гүйж байгаа хүмүүс урвагчдыг таалдаггүй гэдгийг ойлгох гүй л байгаа юм уу даа. Нам нам дамжаад. Гуйвж дайвсан та нарт хэн итгэх юм бэ

2  |  0
irgen(202.179.26.22) 2025 оны 03 сарын 13

negd negd bas dahin negd, tegee l guitsee,jinhene guravdagch huchin bolno

2  |  0
Zochin(64.119.26.50) 2025 оны 03 сарын 13

Hohino l gej helii daa

2  |  0
Top