ӨРНИЙН ЗУРХАЙ: Хониныхон хайр дурлалаа олох магадлалтай

Автор | Zindaa.mn
2020 оны 06 сарын 26

Хонь

Өнөөдөр алдрын тавцанд зогсож, хүмүүс авьяас чадварыг тань шүтэн бишрэх болно. Энэ бишрэгчид дундаас та хайр дурлалаа олох магадлалтай. Их зан гаргалгүй, эргэн тойрны хүмүүстэйгээ энгийн харьцаарай.

Үхэр

Амьдралын шинэ үе эхэлснийг бэлгэдсэн өөрчлөлтийн өдөр. Үхрүүдийн зан ч өөрчлөгдөж, юманд хариуцлагатай ханддаг, өөрийгөө болон өрөөлийг бодитоор дүгнэдэг болно. Бүгдийг шинээр хар.

Ихэр

Өнөөдөр хэлсэн үг тань тушаал мэт хүчтэй байх болно. Хямралтай асуудлыг шийдсэн ихрүүд сэтгэлийн гүн таашаал авна. Хэлэх үгээ сайн бод. Худлаа ярьж, хүн загнаж болохгүй. Залхуурч, их унтаж, гуниглаж болохгүй өдөр. Бүх ажлыг маш хурдан хий.

Мэлхий

Бизнес эрхлэгчдэд таагүй өдөр. Эрч хүчгүй өдөр тул ямар ч ажил хийсэн бүтэхгүй байх магадлалтай. Түнш, дарга нартайгаа маргалдаж болохгүй. Өдөөн хатгалгад бүү авт. Амлалтад бүү итгэ. Том ажил, өвөрмөц зүйл хийхээс зайлсхий.

Арслан

Амьдралын зарчим, нэр төр, үзэл бодлоо хамгаалахгүй бол ажил хэрэг танд ашиггүйгээр эргэнэ. Үдээс хойш том хөрөнгө оруулалт, худалдан авалт хийхээс татгалз. Санхүүгийн алдагдалтай. Эмэгтэйчүүдэд шинэ учрал тохиож магадгүй.

Охин

Чухал шийдвэр гаргаж, ажлын гэрээ байгуулахад таагүй өдөр. Гаднын муу нөлөөнд автах магадлал өндөр байна. Ажил дээрээ алдаа гаргаж, буруу түнш сонгосноос хохирол хүлээнэ. Ойр дотнын хүмүүстэйгээ зөрчилдөхөөс зайлсхий.

Жинлүүр

Хүссэндээ хүрэхэд сайн өдөр. Зоригтой урагш алхаарай. Гэхдээ шүүмжлэлийг хүлээж ав. Жижиг зүйлд битгий бухимд. Шударга бус байдалд бухимдсан ч маргаан хийлгүй, зүгээр л холд. Асуудалд гүн ухаанчаар ханд.

Хилэнц

Эмэгтэйчүүдэд шинэ зүйл тохиолдож, хувийн амьдрал нь өөрчлөгдөнө. Эрэгтэйчүүд өнөөдөр байр суурь, нэр хүндээ хамгаалахын төлөө тэмцэнэ. Мэдлэг нэмэгдэх өдөр.

Нум

Хамтын ажиллагааны саналд эргэлзэлгүй зөвшөөрсөн хариу өг. Том хөрөнгө оруулалт, бизнес хийхэд сайн өдөр. Нэг талаас таны ажил хэрэг идэвхтэй өрнөнө. Нөгөө талаас ойрын зүйлсээ харахгүй. Бүх зүйлийг зэрэг хийснээс нэг гол асуудалд анхаарлаа хандуул.

Матар

Жирийн, илэн далангүй байвал хүмүүс танд сайн хандана. Гэхдээ зорилгоо заавал биелүүлэх эр зоригоо бүү алдаарай. Худал хуурмаг, хов живд хутгалдах, хүмүүсийг сайн, муу гэж ялгахаас зайлсхий. Бүх юмыг хар, цагаан хоёр өнгөөр бүү хар.

Хумх

Зөвхөн өөрийгөө бодож, өөртөө л зориулж юм хийнэ. Гэхдээ эргэн тойрны хүмүүсийн ашиг сонирхолтой нийцэж байж та амжилт олно. Бусдыг эс хүндэлснээр та өөрийгөө хүндгүй болгоно.

Загас

Хүчтэй өдөр. Өнөөдөр нэр хүндээ дээшлүүлэх, нийгэмд байр сууриа бэхжүүлэхэд таатай. Том үйл хэрэг эхлүүлэхийн өмнө сүм хийдэд оч. Салхинд гарч, шинэ хүмүүстэй танилцахад ээлтэй өдөр. Цэцэн цэлмэг байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top