Дуулиан дагуулсан сонгууль эрх баригч намын үнэмлэхүй ялалтаар өндөрлөлөө.
Одоо Засгийн газраа эмхлэн байгуулахаас эхлээд энэ төрд хийх ажил мундахгүй их бий. “Мориндоо мордоод хувьсгал хийх амархан, харин мориноосоо буугаад төрийг байгуулах амаргүй” гэдэг. Улс төр л болсон хойно намын доторх бүлэг фракцын тохирооноос эхлээд засгийн тогтвортой байдлыг харгалзан Засгийн газраа байгуулахаар үзэх байх. Уг нь эрх баригчид Засгийн газраа байгуулахдаа бүлэг фракц, улс төрийн өнцгөөс бус улс орны хөгжил, нийгэм, эдийн засгийн байдал гээд тулгуур хүчин зүйлээ харсан томилгоо явуулах нь юу юунаас чухал болоод байна.
Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр “Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн УИХ-ын гишүүний албан тушаалыг хавсарч болно” хэмээн заасан. Тодотгож хэлбэл, “Давхар дээл”-тэй дөрөвхөн сайд ажиллаж бусад нь гаднаас томилогдоно. Хуульд ийн заахдаа чиг үүргийн гэх мэтээр ангилж ялгасан нь үгүй учраас зарим салбарын сайд нарыг үргэлжлүүлэн ажиллуулах шаардлага бий.
Тэгэхээр юуны өмнө өдгөө Засгийн газарт ажиллаж байгаа Сангийн сайд Ч.Хүрэлбаатарыг үргэлжлүүлэн ажиллуулах байх. Тэгэх ч шаардлага байна. Ч.Хүрэлбаатар Сангийн сайдаар ажиллах хугацаандаа “Татварын шинэчлэл”-ийн зорилтын хүрээнд “Татварын багц хууль”-иар олон төрлийн хөнгөлөлт, дэмжлэгийг үзүүлэх тал дээр анхаарч ажилласан. Мэдээж дутуу дулимаг, засаж сайжруулах зүйл байгаагаа одоо гүйцээх цаг нь мөн. Ерөөсөө иргэд олон нийт ч ажлаа дуусга хэмээн МАН-д итгэл үзүүлсэн учраас энэ мэт хүмүүсийн үйлийг үргэлжлүүлэх хэрэгтэй.
Татварын шинэчлэлээр аймагт бизнес эрхэлдэг бол 90 хүртэлх хувийн орлогын татварын хөнгөлөлт эдлүүлэхээс эхлээд анх удаа хувьдаа орон сууц худалдан авбал зургаан сая төгрөгийн татварыг буцааж олгох, хөгжлийн бэрхшээлтэй бол орлогын татвараас бүрэн чөлөөлөх, хувиараа бизнес эрхлэгчид хялбаршуулсан горимоор татвараа тайлагнаж төлөх, гадаадад татвар төлсөн орлогоос давхар татвар төлөхгүй зэрэг боломжуудыг бүрдүүлэн аижлласан. Үүнийг улам боловсронгуй болгох ажлыг гагцхүү тэр л үргэлжлүүлэн хийх учиртай.
Мөн татварын шинэчлэлээр үндэстэн дамнасан томоохон корпорациудын татвараас зайлсхийхийн эсрэг дүрмүүд болон татварын ил тод байдлын стандартуудыг нэвтрүүлж, татварын зорилгоор дэлхийн 130 гаруй улс, оффшор бүсээс мэдээлэл солилцох боломжийг бүрдүүлж Монгол Улсын татварын тогтолцоог дэлхийн жишигт нийцүүлсэн. Тэр тусмаа ковидын үеийн эдийн засагт маш том бартаа тосон уулзаж байгаа учраас Ч.Хүрэлбаатар улиран ажиллах нь Монгол Улсад маш хэрэгтэй. Бидэнд байдаг гол дутагдал бол улс төрийн нөхцөл байдлаас үүдэн аливаа салбарын сайдын эхлүүлсэн ажлыг дуусгах боломж олголгүй явж ирсэн байдаг.
Тэгвэл стратегийн гол салбар болох зам, тээврийн яамыг толгойж байгаа Б.Энх-Амгалан сайдын албаа үргэлжлүүлэн хаших шаардлагатай. Зүй ёсны шаардлага ч бий. Учир нь өнгөрөгч хугацаанд зам тээврийн салбарт онцлох үйл явдал, бүтээн байгуулалт дүүрэн өрнөсөн юм. Хамгийн томоос нь эхлэн дурдвал Зүүнбаян, Таван толгой чиглэлийн 400 гаруй километр төмөр замын ажил бий. Энэ бүтээн байгуулалтыг үндэсний нөөц, дотоодын боломжид тулгуурлан маш шуурхай барьж, эхний ээлжийн 50 километр замыг бэлэн болгосон бол Таван толгой, Гашуун сухайт чиглэлийн 267 километр төмөр зам гээд улсын эдийн засагт томоохон эргэлт авчрах стратегийн том бүтээн байгуулалт байна. Үүнийг шав тавихаас эхлэн гардсан Б.Энх-Амгаланг үргэлжлүүлэн ажиллуулахаас өөр аргагүй Иргэд, олон нийт үүнийг л үргэлжлүүлэн хийлгэхийг хүсэж МАН-ыг багаар нь сонгосон.
Мөн өнгөрөгч хугацаанд Увс, Завхан, Говь-Алтай гээд олон аймгийн Нисэх буудлыг өргөтгөн, олон улсын стандартад нийцүүлсэн нь цаашид аялал жуулчлал хөгжихөөс эхлээд олон боломжийг нээсэн, энэ ажил цааш үргэлжлэх ёстой. Өдгөө ч хэл ам дагуулж байгаа Дарханы 204,11 километр зам, Говь-Алтайн 126.7 километр зам, Загастайн давааны 67 километр зам гээд олон ажил ид эрчтэй явж байгааг урин дулааны цагт нь гардаж эхлүүлсэн хүнээр нь дуусгуулах хэрэгтэй. Загастайн зам, Алтайн зам ашиглалтад орвол Монгол Улсын бүх аймаг хатуу хучилттай замаар холбогдоно. Үүнээс гадна Беларусь улстай вагоны үйлдвэрийг Монголд байгуулах гэрээ хэлцэл цаасан дээр байгааг амь оруулж хөдөлгөх гээд мундахгүй олон ажил тосон уулзаж байна. Б.Энх-Амгалангийн хувьд гадаад харилцааны чиглэлд гойд анхаарч ажилладаг нь ч маш том давуу тал бөгөөд зам, тээврийн салбарт гадаад харилцааг өргөжүүлж ажилласан. Үүнийг цааш үргэлжлүүлэх нь Монгол Улсын эдийн засагт бас нэгэн шинэ эргэлт бий болно.
Тэгвэл Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлд үргэлжлүүлэн ажиллах шаардлага бас бий. Дэлхий нийтэд тархаад буй цар тахлын үед Монгол Улсын нүд чих болон ажиллаж байгааг харж байна. Тэрээр эрүүл мэндийн салбарыг толгойлсон цагаас хойш оновчтой ажлууд эхлүүлсэн нь амжилттай явж буй. Тухайлбал, “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийг өнгөрөгч оныдөрөвдүгээр сараас эхлүүлсэн. Хөтөлбөрийг 2019-2023 онд, таван жил хэрэгжүүлэх бөгөөд, 2-12 насны хүүхдийн шүдийг эмчилж, эрүүлжүүлэн, хүн амыг амны хөндийн эрүүл ахуйг сахих дадал хэвшилд сургах, шүдний өвчлөлөөс урьдчилан сэргийлэх зорилготойгоор эхлүүлсэн нь маш амжилттай хэрэгжиж буй. Эрүүл мэндийн салбарт эхлүүлсэн, одоо өрнөж байгаа энэ ажлуудыг өдгөө салбараа тэргүүлж байгаа сайд л чадварлагаар удирдаж амжилтад хүрнэ гэсэн үг.
Энэ мэт нийгэм эдийн засагт хамгийн чухал салбарт эхлүүлсэн олон ажил байгааг анхнаас нь гар бие оролцож эхлүүлсэн сайд нараар гүйцэтгүүлэх нь хамгийн чухал болоод байна.
Сэтгэгдэл ( 22 )
Хуулиа дагаж мөрдөх хэрэгтэй. Төрийн залгамж халаа байдаг бол өөрийнх нь намын нэг сайд гараад хийж эхэлсэн ажлыг нь дуусгаж болно.
Ч. ХҮРЭЛБААТАРЫГ САНГИЙН САЙДААР ҮРГЭЛЖЛҮҮЛЭН АЖИЛЛУУЛАХ НЬ ЗӨВ ЗАМ ТЭЭВРИЙН САЙДАА СОЛИХ ХЭРЭГТЭЙ. САРАНГЭРЭЛ САЙД ЦААШ ҮРГЭЛЖЛҮҮЛЭЭД САЙДАА ХИЙЖ БОЛОХ ЮМ. МАН БОЛОВСОН ХҮЧИНТЭЙ БАЙГАА ЭСЭХИЙГ ХАРАХ Л ҮЛДЛЭЭ
Sarangerlin nuur duuren taria boljee
Сарангэрэл буруу хойшоо одоо болно.Гишүүнийхээ ажлаа хий.Сангийн сайд Хүрэлбаатар үлдэж болно.Эдийн засаг санхүү талдаа мэргэжил өндөр шүү.Энхамгалан бөөрөнхий хүн юм.
Өө зө зө. Эд нар өөрсдийгөө сайд болох ёстой гээд л бичүүлээд эхлэв ээ хөөрхий
ямар толгой нь эргэсэн улсууд гэхээрээ энэ 3 новшийг сонгодог байна
Цар тахлын үед ДЭМБ-ын цахим хуралд шууд ажил хэрэгч оролцдог сайдтай байсан нь бидний зол боллоо Ламбаа. Шийлэгдамба хоёр байсан бол ч тавиад туусаан Хэн ббайх нь юуны хамаа ЭМЯ-ны сайд НҮБ-ын 4 хэлний аль нэгийг эзэмшсэн байх шаардлагатай юм байна. Цаашид ерөнхийлөгч, ерөнхий сайд ч гэсэн
Энэ гурван новшийг дэмжсэн улсууд мөнгө авч
Sarangerel ch uy um be sain emch nariin byanaar virys tarhaagvi odoo mergejliin emch salbariin saidaar ajillah heregtei ih hurald garlaa odoo saidiin ajlaa sanlaaraa ugy
Сарангэрэл одоо хэрэггүй шүү.Мэргэжжжлийн хүн тавих нь ард олонд хэрэгтэй.Хүрэлсүх сайд аа!
Saran gerel gyai bas zailahgyi ne estoi mergejliin hyntei bolmoor baina muuhai daramtlagch Heden mergejilten sain emch nariin hycheer Ene salbar yavj baigaashdee
ИНГЭЭД Д МАРГААШ НЬ МУУЛААД ЭХЭЛДЭГ ЮМ . ЛУЙВАРЧИД СОНШУУДЬ ЛУЙВАРДСАН .
Сарангэрэлийг хурдан соль.мэргэжлиын хүн хэрэгтэй.самарч дууслаа худлаа сүржигнээд тёндёрээр авсан мөнгөө л янзлана биз.удах тусам замхрана
давхар дээлгүй сайд байх ёстой. 1-р эмнэлгийн даргыг сайд болгоё
ЗАХИАЛГАТ ЗАВААН ТЭНЭГ МАНГАР ЮМ БИЧДЭГЭЭ БОЛИОСОЙ
горьдцын
Hurellbaatar zuv.. Ajlaa hii..
Хүрэлбаатар ах нартайгаа нийлж хулгай хийдэг хүн одоо зайлах хэрэгтэЙ.
Хэний захиалгаар юу бичээд байгаа фсда вэ
sarangerel yankhan bani nariin huhuul bolio
ЭНХ-АМГАЛАНГ ЗАЙЛУУЛ. ТЭР ЯМАР Ч СЭТГЭЛГҮЙ ХҮН
Энэ 3 больж үз. Ялангуяа Энх-Амгалан Дарханы замыг завааруулаад