АН-ын даргын үүрэг гүйцэтгэгчээр Ц.Туваан ажиллана

Автор | Zindaa.mn
2020 оны 06 сарын 26

АН-аас нэр дэвшигчид 100, 100 саяар дэнчин тавьж нэр дэвшсэн ч үнэмлэхүй ялагдал хүлээлээ. Тус намынхан ердөө 12 суудал авсан билээ. Энэ нь УИХ-д бүлэг байгуулах хэмжээнд хүрэх ч санал УИХ-ын чуулганы санал хураалтын дүнд нөлөөлж чадахгүй. Учир нь МАН олонх болсон тул кнопоор бүхнийг шийдэх эрх мэдэлтэй болсон гэсэн үг юм.

АН-ыг сонгуульд ялуулж чадаагүй учраас тус намын дарга С.Эрдэнэ үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн байна. Одоогоор тус намын даргын үүрэг гүйцэтгэгчээр Төв аймгаас УИХ-д сонгогдсон АН-ын дэд дарга Ц.Туваан ажиллах аж. 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.183.123) 2025 оны 03 сарын 13

Энэ ч ялгаагүй нэгэн

1  |  0
Зочин(66.181.183.123) 2025 оны 03 сарын 13

Энэ нөхрийг гарч ирсэн гэдэгт үл итгэж бна

1  |  0
ЗОЧИН(150.129.140.12) 2025 оны 03 сарын 13

СОНГУУЛИАР САЙН ҮЗҮҮЛЭЛТ ҮЗҮҮЛСЭН ЗАРИМ НЭР ДЭВШИГЧДЭЭ НАМЫНХАА УДИРДЛАГАД ОРУУЛВАЛ ТААРНА. ТҮРҮҮЧИЙН ЛУЙВАР8 ХУЛГАЙН АСУУДАЛД ХОЛБОГДСОН ХҮМҮҮСЭЭСЭЭ САЛАХГҮЙ ТОХИОЛДОЛД АН ХЭЗЭЭ Ч СЭРГЭХГҮЙ.

1  |  0
Top