АН-ын гишүүн, Үндэсний бодлогын хорооны гишүүн Э.Бат-Үүл цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Тэрбээр “УИХ-ын ээлжит сонгууль болж өнгөрлөө. СЕХ-ноос сонгуулийн дүнг танилцуулах гэж байна. Зургаан нэр дэвшигчийг хууль бусаар цагдан хорьж байгаад сонгууль боллоо гэдэг асуудлыг сонгуулийн дүн танилцуулах албан бичигтээ заавал тэмдэглэх хэрэгтэй. Энэ асуудлыг УИХ заавал хэлэлцэх ёстой. Хууль зөрчиж шийдвэр гаргасан шүүгч нарт хариуцлага хүлээлгэх ёстой. Шүүгч хүн Үндсэн хуулийг заавал мөрдөх ёстой. “Ичсэн хүн хүн ална” гэгчээр шүүхээс хариуцлагагүй мэдэгдэл хийсэн байсан. Сонгуулийн үйл ажиллагааг Сонгуулийн хуулиар зохицуулна. Тиймээс УИХ, Ерөнхийлөгч нарт шүүхийн зүгээс Сонгуулийн хууль зөрчиж, нэр дэвшигч нарыг цагдан хорьж байгаад сонгууль явуулсан гэдгийг уламжилж байна.
Сонгууль ид явагдаж байхад Да.Ганболд тэргүүтэй АН-ын нэр дэвшигчдийг цагдан хорьсон. СЕХ-ны зөвшөөрөлгүй, шүүхийн шийдвэрээр цагдан хорьсон. Да.Ганболдын өмгөөлөгч н.Баяраа “Шүүх Үндсэн хуулиа зөрчсөн ноцтой зөрчил боллоо” гэсэн. Зургаадугаар сарын 15-ны өдөр шүүхээс Да.Ганболдын өмгөөлөгч н.Баяраатай холбогдож “Да.Ганболд хаана явна” гэж тодруулсан байсан. Ингээд сонгуулийн ажлаар явж байгаа бол дуудах шаардлагагүй гэж хэлсэн байдаг. Гэтэл зургаадугаар сарын 15-нд 10 тэрбум төгрөгийн барьцаа төлөх шийдвэр гаргаад, зургаадугаар сарын 18-нд барьцаагаа төлөөгүй гээд цагдан хорьсон. Сонгууль дуустал Да.Ганболд тэргүүтэй зургаан нэр дэвшигчийг цагдан хорьсон хэвээр сонгуулийн дүн гарлаа. Энэ бол сонгуулийн хуулийг маш ноцтой зөрчсөн үйл явдал болсон. Би сонгуулийн өмнө “Дарангуйллыг давраахгүй” гэдэг цуглаан хийсэн. Тэр цуглаанаас гарсан шаардлагыг СЕХ-ны Хуулийн хэлтсийн дарга Д.Бат-Эрдэнэд гардуулж өгсөн. Нэр дэвшигчийг СЕХ-ны зөвшөөрлөөр баривчлах ёстой ч хүний эрх, эрх чөлөөг ноцтой зөрчлөө” гэлээ.
Мөн цааш нь “Цаашид сонгууль болохоор нэр дэвшигчийг цагдан хорьдог жишиг тогтох вий гэж эмээж байна. Хүний эрхийг зөрчиж, цагдан хорьсон нэр дэвшигчдийг чөлөөлөх ёстой. Хүний эрх, эрх чөлөө гэдэг бол зөвхөн цагдан хориход байгаа зургаан нэр дэвшигчийн асуудал биш. Үндсэн хуулиар хамгаалагдсан хүний эрхийг хэн дуртай шүүгч нь дураараа зөрчөөд байж болохгүй. Өнөөдөр АНУ-ын залуучууд гайхалтай байна. АНУ-ын цагдаа нэг хар залуугийн амь насыг хороосны төлөө тэмцэж байна. Монголд харамсалтай нь ийм юм алга. Тиймээс дур, зоргоороо барьж хориод байна. Өнөөдөр эрх мэдэлтнүүдийн үгээр хэн дуртайгаа цагдан хорьж байгаа бол маргааш айл бүрийн хаалга тогшино” гэдгийг энэхүү хэвлэлийн хурлаар дамжуулан хэллээ.
Сэтгэгдэл ( 13 )
Бат үүл хүү Чулуудайтайгаа нийлэн гэр хорооллын дахин төлөвлөлт нэрээр гэр хороололд амьдарч байгаа олон зуун өрх айлыг орон сууцтай болгоно гэж гудманд гаргаж орох оронгүй бологчихоод тэр бузар булай хэрэг нь илэрч шүүхээр шийдэгдэх болохоор түүнийгээ түр далдалж улс төр хийж олон түмнийг өөрийнхээ явцуу эрх ашигт нийцүүлэн төр түмний эсрэг жагсаал цуглаанд уриалж хогийн зан гаргахаа болио. Чиний ард Эба болон Эрдэнтийн 49 ийнхэн нуугдаж байгааг ард түмэн мэдэн ээ\n
uxsenii Baatar
Хэлэлцэх асуудлыг гишүүн өргөн мэдүүлдэгийг мартсан бололтой Үүлдээ 2024 онд амжилт
hezee barij horihiig ni ard tumen huleej baisan humuus, devshsenees ni bolj barisan ium shig hudalaa uls tor Batuul ovgond l heregtei
Зоригийн аллагын асуудал дахин сөхөгдөж, өгөр толгой шоронд насыг барна гэж амь нь байнаа.
Chi dut .duugvi amaa taglaad yalaa vvr
салга салга инээдтэй ч юмаа даа
Энэ салга өвгөн зайлаач өөрийгөө хэн гээд бодцийм вэ муу луйварчин
Зайлаа луйварчин өвгөн. Энийг хурдан барьж цаазлаачээ
Ene salga uvgun odoo bolimoor yumaa. Xuuli shuuxiin ajliig xiilgeechee. Ene yg uuriinx ni amnaas garch bsan yg bxaa.
Энэ новш байнга л иргэдийг элдэв юманд турхирах юм аа
Улсс төрийн товчоо их идлээ, огцор гээд өлсөж байсан бат үүл, одоо би их идлээ өөрийнхөө төлөө өлсье гээд өлсвөл би бас ч эр хүн байна гэж бодъё.
хуцаа