Х.Баттулга: Маргаантай тойрогт гараар хяналтын тооллого хий

Б.Эрхэс | Zindaa.mn
2020 оны 06 сарын 27

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр /2020.06.27/ 09:00 цагт Сонгуулийн ерөнхий хорооны гишүүдтэй уулзлаа.

Учир нь, Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн урьдчилсан дүнг мэдээлснээс хойш сонгуульд оролцсон зарим нам, эвсэл, бие даан нэр дэвшигчдийн зүгээс санал авах, дүнг нэгтгэх үйл ажиллагааны явцад хууль зөрчсөн үйлдэл олноор гарсан, зарим нэр дэвшигчийн саналыг тоолох явцад таслал бүхий тэмдэглэгээ гарч ирсэн, сонгуулийн автоматжуулсан системд нөлөөлж, саналын дүнг будлиантуулсан байж болзошгүй зэрэг гомдол Монгол Улсын Ерөнхийлөгчид ирүүлсээр байгаа юм.

Тиймээс өнөөдрийн уулзалтаар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга дээрх асуудлыг хөндөж, хуулийн хүрээнд гараар хяналтын тооллого явуулах замаар маргаантай байгаа асуудлыг шийдвэрлэх ёстой гэлээ.

Мөн хяналтын буюу гар тооллого явуулахдаа тагнуул, цагдаагийн байгууллага, хэвлэл мэдээллийн байгууллага, гомдол, хүсэлт өгч байгаа нэр дэвшигчдийг өөрсдийг нь байлцуулан энэ сарын 27-28-ны өдрүүдэд багтаан ил тод зохион байгуулах ёстой гэж үзэж буйгаа илэрхийлэв. Түүнчлэн зөвхөн санамсаргүй аргаар бус нэр дэвшигчдийн хүсэлтийг үндэслэн, маргаантай байгаа хэсэгт тооллого явуулах нь зөв гэж үзлээ.

СЕХ-ны гишүүд гар тооллогыг энэ амралтын өдрүүдэд зохион байгуулна гэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр мөн энэ асуудлаар Сонгуулийн ерөнхий хороонд албан бичиг хүргүүлсэн юм. Уулзалтад, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир, СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн, СЕХ-ны Нарийн бичгийн дарга Ц.Болдсайхан, СЕХ-ны гишүүн, Бригадын генерал С.Баатаржав, Тагнуулын Ерөнхий газрын дарга, Бригадын генерал Д.Гэрэл нар оролцов.

Сэтгэгдэл ( 11 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(66.181.183.123) 2020 оны 06 сарын 28

МАН гарах нь ойлгомжтой. Гэхдээ гуя дагаж хүзүүнүүд дэндүү олон гарлаа. Луйвар бол дэндүү

0  |  0
Bud (24.19.4.149) 2020 оны 06 сарын 27

Erdene 100n sayaiig nehej albaar ard tumnii durguig hurgej songuulid yalagduulav. MANANGIIN hun gedgee dahin notlov.

1  |  0
Bud (24.19.4.149) 2020 оны 06 сарын 27

Erdene 100n sayaiig nehej albaar ard tumnii durguig hurgej songuulid yalagduulav. MANANGIIN hun gedgee dahin notlov.

0  |  0
Зочин(66.181.184.120) 2020 оны 06 сарын 27

ЭРХЭМ ХҮНДЭТ EРӨНХИЙЛӨГЧӨӨ МУНХАГ МОНГОЛЧУУД ЧИНЬ ДУГААРГҮЙ ХУУДСААР САНАЛАА ӨГЧЭЭ . ИЙМД ХУУЛЬД ЗААСАНААР БИДНИЙ САНАЛЫН ХУУДАС ХҮЧИНГҮЙ БОЛЖ БАЙНА . ИЙМЭЭС СОНГУУЛЫН EРӨНХИЙ ХОРООГ ТАТАН БУУЛГАЖ ДУГААРТАЙ САНАЛЫН ХУУДАСААР ДАХИН ХАР МАШИНГҮЙ СОНГУУЛЬ ЯВУУЛЖ ӨГНӨ ҮҮ ? ТАНЫГ ХҮНДЭТГЭСЭН МОНГОЛ УЛСЫН ИРГЭН .

1  |  0
Zochin(183.199.113.101) 2020 оны 06 сарын 27

Zaawal tool ene udaa heniich tanihgui hun zondoo garsan ted nar yung hiih chadah ym bat zindaa jargalsaihan ledger humuus garah estoi baisan

0  |  0
Zochin(109.89.151.254) 2020 оны 06 сарын 27

Garaar toolj gomdliig baragduulax ni zov ,eronxiilogchtei sanal neg baina.

0  |  0
Zochin(103.229.121.89) 2020 оны 06 сарын 27

Za ashgyi dee. Bushuuxan toolood todorxoi bolgood ugbel sain baina daa.

0  |  0
Монгол (202.179.26.34) 2020 оны 06 сарын 27

Луйвар хийсэн бол Элбэгдорж, Эрдэнээтэй хуйвалдсан байж таарна. Тэд өөрсдиййн эрүүгийн хэргээр наймаалцсан байж болох юм.

1  |  0
ЗӨВ ХҮН ЭЛЕКТРОД !!!(202.9.46.163) 2020 оны 06 сарын 27

\nХАН-УУЛ ДҮҮРЭГТ ДОРЖХАНД ХАМТ ДЭВШСЭН 2-ТОЙГОО ”САНАЛ ӨГСӨН СОНГОГЧИДДОО БАЯРЛАЛАА” ГЭСЭН ӨӨРСДИЙН ЗУРАГТАЙ ТОМ СУРТАЛЧИЛГААНЫ САМБАР ТАВЬЖ ХУУЛЬ ЗӨРЧИЖ БАЙНА, УДАХГҮЙ ОРОН НУТГИЙН СОНГУУЛЬ БОЛНО. ЗАЛЬ МЭХ ЛУЙВАР НЬ ЯМАР АЙХТАР ЮМ БЭ. СОНГУУЛИЙН ЕРӨНХИЙ ХОРОО АНХААРНА УУ

1  |  0
Zochin(103.57.92.184) 2020 оны 06 сарын 27

Робот шиг тархитай санал тоолох машинтай бүтээмээр

0  |  0
zochin(202.126.90.149) 2020 оны 06 сарын 27

Mash zuv.udah tusmaa bvdgerne shvv erunhiilugch zuv shiidlee.

1  |  1
Top