Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн санал хураалтын үр дүнтэй холбоотой зарим нам, эвсэл, нэр дэвшигчдийн зүгээс Монгол Улсын Ерөнхийлөгчид болон Сонгуулийн ерөнхий хороонд хандаж гаргасан гомдол, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Сонгуулийн ерөнхий хороонд өгсөн үүрэг даалгаврын дагуу гомдолд дурдагдсан Архангай аймгийн 1 дүгээр тойрог, Дорнод аймгийн 7 дугаар тойрог, Өвөрхангай аймгийн 10 дугаар тойрог, Өмнөговь аймгийн 11 дүгээр тойрог, Дархан-Уул аймгийн 19 дүгээр тойрогт хяналтын тооллогыг нэмж хийхээр чиглэл хүргүүллээ.
Хяналтын тооллогыг Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны 2020 оны 22 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Хяналтын тооллого хийх тухай” журмын дагуу сонгуульд оролцсон нам, эвсэл, бие даан нэр дэвшигчдийн төлөөлөл, хэвлэл мэдээллийн байгууллагыг байлцуулан ил тод, нээлттэй явуулах ажлыг 2020 оны зургаадугаар сарын 28-ны дотор багтаан зохион байгуулж, хяналтын тооллогын дүнг албан ёсоор баталгаажуулан тооллогод оролцогчдод болон Сонгуулийн ерөнхий хороонд нэн даруй мэдээлэхийг үүрэг болгов.
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 71.14-т “Санал авах ажиллагаа дууссаны дараа сум, дүүргийн сонгуулийн хороо харьяа бүх хэсгийн 50 хүртэл хувийг нь санамсаргүй сонголт /сугалах/-ын аргаар сонгож, хяналтын тооллого хийлгүүлнэ.” гэж заасны дагуу 2020 оны зургаадугаар сарын 24-ний өдөр 22:00 цаг болмогц сонгуульд оролцож байгаа нам, эвслийн ажиглагчдаар сум, дүүргийн харъяа хэсгийн дугааруудыг сугалуулан сонгогдсон хэсгүүдэд хяналтын тооллого хийсэн.
Улсын хэмжээний 2070 хэсгийн 42 хувь буюу 846 хэсэгт хяналтын тооллого хийсэн тухай эцсийн мэдээгээ ирүүлсэн бөгөөд санал тоолох төхөөрөмжийн үр дүнгийн тайлангийн дүн хяналтын тооллогын дүнтэй тохирсон тухай аймаг, нийслэлийн сонгуулийн хороод дурджээ.
УИХ-ын 2020 оны сонгуулийн хэсгүүдэд хяналтын тооллого хийсэн тухай мэдээ
№ |
Аймаг |
2020.6.24-ний өдөр |
Хувь |
Нэмэлт тооллого хийх |
||
Нийт хэсгийн тоо |
Хяналтын тооллого хийсэн хэсгийн тоо |
Хэсгийн тоо |
Хувь /Өссөн дүнгээр/ |
|||
1 |
Архангай |
105 |
48 |
45,7 |
5 |
50,5 |
2 |
Баян-Өлгий |
96 |
46 |
47,9 |
|
|
3 |
Баянхонгор |
105 |
50 |
47,6 |
|
|
4 |
Булган |
68 |
31 |
45,6 |
|
|
5 |
Говь-Алтай |
87 |
37 |
42,5 |
|
|
6 |
Дундговь, Говьсүмбэр |
55 |
32 |
58,2 |
|
|
7 |
Дорнод |
72 |
33 |
45,8 |
3 |
50,0 |
8 |
Дорноговь |
59 |
23 |
39,0 |
|
|
9 |
Завхан |
111 |
56 |
50,5 |
|
|
10 |
Өвөрхангай |
106 |
52 |
49,1 |
1 |
50,0 |
11 |
Өмнөговь |
61 |
25 |
41,0 |
7 |
53,3 |
12 |
Сүхбаатар |
64 |
27 |
42,2 |
|
|
13 |
Сэлэнгэ |
56 |
25 |
44,6 |
|
|
14 |
Төв |
96 |
40 |
41,7 |
|
|
15 |
Увс |
92 |
42 |
45,7 |
|
|
16 |
Ховд |
91 |
33 |
36,3 |
|
|
17 |
Хөвсгөл |
129 |
70 |
54,3 |
|
|
18 |
Хэнтий |
89 |
38 |
42,7 |
|
|
19 |
Дархан-Уул |
39 |
18 |
46,2 |
21 |
100,0 |
20 |
Орхон |
38 |
18 |
47,4 |
|
|
21 |
Нийслэл |
451 |
102 |
22,6 |
124 |
50,1 |
НИЙТ ДҮН |
2070 |
846 |
40,9 |
161 |
48,6 |
Эх сурвалж: МОНГОЛ УЛСЫН СОНГУУЛИЙН ЕРӨНХИЙ ХОРОО
Сэтгэгдэл ( 15 )
Tegeed odoo uaj um chi tooloh u
Toollogo hiine gedeg chini tarhi ugaalt shuu dee ur dun ni 100 huvi adilhan garanaa ene bol batalgaatai.Tsagaan deer haraar bichichihsen ymiig toolohod zasagdah uu ??? Tsaanaasaa tohiruulsan ymiig oilgodoggui ymuu demii hunii hodolmoriig vrj bh ym
Har mashin nemeh temdeg / / gar toollogo = (tentsuu) tohiruulsan buyu tarhi ugaalt
Har mashin Gar toollogo = tohiruulsan buyu TARHI UGAALT
Har mashin gar toollogo = tohiruulsan buyu tarhi ugaalt
Тэрийгээ тааруулахаа мэдэх байлгүйдээ.Одоо тоолоод яг таарлаа л гэнэдээ.Тийм гоомой луйвар хийх үү төгс хийсэн нь ойлгомжтой
энэ Ганболд заавал ялсан байх естой юм уу би энэ хуний эсрэг биш гэхдээ олон жилийн дараа орилж гарч ирэхлээр нь гайхаад алт ухсан хун амиараа л ... жамтай
Зза даа юм олж долоохгүй дээ. Тэрийгээ мэдэлгүй дээ. Гэхдээ бодит байдал дээр маш муухай байна. Үүнийг засахгүй бол өөдлөхгүй ээ хэцүүдэнэ
сонгуулийн тооллогын лүн таарч гарах нь тодорхой. харин сонгуулийг далимдуулж төрийн эргэлт хийхийг санаархаж, бослогод уриалсан бүх хүнд эрүүгийн хэрэг үүсгэх ёстой байх...2008 онд жагсаалыг тухирсан Элбэгдоржид хариуцлага тооцоогүй давраасан учир эд нар даварч бна...
Сонгуулын ооллогын дүн эхнээсээ таарч бн даа, Гомдол гаргахд гонгиноод бсан хүмүүст хэлчий, Та нар зүгээр л зайлчих даа
songino hudlaa daa, panujin ntr kkk
bayanzurh chingeltei bayangol duuregiig shalgaachee. bas songinohairhan bna. araichdee gemeer yumnuud garaad irehiin. hotod shalgah heregtei bna
Ingej muu zvild urialj bolohgvi .huulitai shvv.
MASH ZOV ARHANGAI,OVORHANGAI,DARHAN 3 -IIG SAIN SHALGAJH XEREGTEI,NO BNA,ARDIIN NAMIIG INGEL OLUULA GARGAJ BOLOHGUI
Manaihaan zugeer l 7 sariin 1 hiiye uragshaa