Дарханы 19-р тойрогт ХЯНАЛТЫН ТООЛЛОГО хийж эхэллээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 06 сарын 28

Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн санал хураалтын үр дүнтэй холбоотой зарим нам, эвсэл, нэр дэвшигчдийн зүгээс Монгол Улсын Ерөнхийлөгчид болон Сонгуулийн ерөнхий хороонд хандаж гаргасан гомдол, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Сонгуулийн ерөнхий хороонд өгсөн үүрэг даалгаврын дагуу гомдолд дурдагдсан Архангай аймгийн 1 дүгээр тойрог, Дорнод аймгийн 7 дугаар тойрог, Өвөрхангай аймгийн 10 дугаар тойрог, Өмнөговь аймгийн 11 дүгээр тойрог, Дархан-Уул аймгийн 19 дүгээр тойрогт хяналтын тооллогыг нэмж хийхээр чиглэл хүргүүлсний дагуу өнөөдөр дээрх тойргуудад Хяналтын тооллого хийгдэж байна.

Яг одоо олны анхаарлыг хамгийн ихээр татаж буй УИХ-ын Сонгуулийн 19 дүгээр тойрог, Дархан-Уул аймагт хяналтын тооллогыг нэмж хийж байна.

Сонгуулийн ерөнхий хорооны албан ёсны хуудсаар Хяналтын тооллогын явцыг шууд дамжуулж байна.

ШУУД ҮЗЭХ
 


Сануулахад, Хяналтын тооллогыг Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны 2020 оны 22 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Хяналтын тооллого хийх тухай” журмын дагуу сонгуульд оролцсон нам, эвсэл, бие даан нэр дэвшигчдийн төлөөлөл, хэвлэл мэдээллийн байгууллагыг байлцуулан ил тод, нээлттэй явуулах ажлыг 2020 оны зургаадугаар сарын 28-ны дотор багтаан зохион байгуулж, хяналтын тооллогын дүнг албан ёсоор баталгаажуулан тооллогод оролцогчдод болон Сонгуулийн ерөнхий хороонд нэн даруй мэдээлэхийг үүрэг болгосон. Улсын хэмжээний 2070 хэсгийн 42 хувь буюу 846 хэсэгт хяналтын тооллого хийсэн тухай эцсийн мэдээгээ ирүүлсэн бөгөөд санал тоолох төхөөрөмжийн үр дүнгийн тайлангийн дүн хяналтын тооллогын дүнтэй тохирсон тухай аймаг, нийслэлийн сонгуулийн хороод дурджээ.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Гүнж(119.40.98.177) 2020 оны 06 сарын 29

Энэ Ганболд гэдэг залууг санал өгөхгүй ч гэсэн дэмжиж байлаа. Одоо харсан чинь буруу хүнээ дэмжиж байжээ. Үнэндээ МАН,АН 2 намуудын хүмүүсээс өөр сонгох хүн байгаагүй дээ.

0  |  0
зочин (103.212.116.221) 2020 оны 06 сарын 28

ГАнболд гуай хамаг хүмүүст ажил удаж ядаргаа болчих юм байна даа ядарсан улсуудыг амраахгүй

0  |  0
zochin(202.9.46.117) 2020 оны 06 сарын 28

duussan gazruudiin medeeg xelj bn. oilgoxgyi bn uu

0  |  0
Zochin(183.199.113.101) 2020 оны 06 сарын 28

Yag odoo hiij bna geed sanlin din Tohirson geed baih ym toolj duusaagui baigaa bizdee

0  |  0
Top