Улсын Онцгой комиссын ээлжит хуралдаан өнөөдөр /2020.06.30/ боллоо.
Хуралдаанаар ямар асуудлыг хэлэлцэж, шийдвэр гаргасан талаар Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан мэдээлэл өглөө.
Нийтийг хамарсан зарим үйлчилгээнүүдийг 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс үе шаттай нээх чиглэлээр эрх хэмжээний хүрээнд шийдвэр гаргаж ажиллахыг нийслэл, аймаг сумдын засаг дарга нарт зөвшөөрлөө. Иймд хүүхдэд компьютер тоглоомоос бусад тоглоомын үйлчилгээ үзүүлдэг хүүхдийн тоглоомын газар, сургалт, амралтын зуслан, кино театр, үзвэр үйлчилгээ эрхэлдэг байгууллагууд, театр, чуулга, ресторан, уушийн газар, караоке, шашин номын газруудыг халдвар хамгааллын шаардлагыг хангасан тохиолдолд үйл ажилалгаагаа нээх боломжтой болж байна. Ингэснээр зөвхөн нийслэлд 960 аж ахуйн нэгжийн 10 мянга гаруй ажлын байр идэвхижих юм. Нийтийг хамарсан жагсаал цуглаан хийх, спортын томоохон арга хэмжээ зохион байгуулахыг болон диско бар, бүжгийн цэнгээний газруудыг гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг бууртал нээхгүй байхаар шийдвэрлэлээ
Энэ талаар Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан хэлэхдээ “Хувийн хэвшлийн үйл ажиллагааг дэмжих, ажлын байрыг хадгалах чиглэлээр УОК-оос аймаг, нийслэлийн дарга нарт судалгаа хийх үүрэг даалгавар өгсөн. Судалгааны дүнг өнөөдөр УОК-т танилцуулж эрсдэлийн үнэлгээ хийснээр долдугаар сарын 1-ээс зарим газрыг нээхээр боллоо. УОК-оос өгсөн чиглэлийн дагуу Нийслэлийн онцгой комисс хуралдаж зарим газруудыг хэрхэн нээх тухай шийдвэр гаргана. Ямартай ч жагсаалыг хориглоно, спорт, уралдааны үйл ажиллагааг хориглоно. Мөн бага насны хүүхдүүд олноор цугладаг компьютер тоглоом болон баарыг нээхгүй. Өөрөөр хэлбэл, PC тоглоомын газраас бусдыг нь нээнэ гэсэн үг. Мөн шашны байгууллагын үйл ажиллагааг нээх чиглэл гарч байгаа. Улаанбаатар хотод хүүхдийн сургалт, амралтын үйл ажиллагаа явуулдаг 25 зуслан 160 гаруй ажлын байр байна. Мөн 24 тоглоомын газар 224 ажлын байрыг хадгалж байна. Соёл урлагийн 10, кино театрын 20 байна. Түүнчлэн 300 гаруй караоке, баар, спортын буюу биллиардын үйлчилгээ явуулж буй 20 гаруй байгууллага байна. Нийт 1000 орчим байгууллага 10 мянган ажлын байрыг хадгалж, цаашид нэмэгдүүлэх боломжтой байгаа. Тиймээс долдугаар сарын 1-ээс өмнө эрсдэлийн үнэлгээ хийлгэсэн газруудын үйл ажиллагааг нээнэ” гэлээ.
Сэтгэгдэл ( 5 )
Erguunuudee zaalnuudaa neegeech
terbish chi bitgii solioorood bgaarai harin ted nariig neej bolohgui\n
2м н зайтай суулгах олон хүн оруулахгүй байлгах ариутгал энэ тэр гд нээсэн ч гэсэн театрууд яана аа хаалттай байснаасаа илүү хохирно
zuvuu neej 6 sar haagdaj tuildsan humuusee demjih heregtei
Караоке нээх нь бүгд нэг тавагнаас нэг халбагаар дамжуулж хоол идэхтэй адил бус уу түүний оронд суудлын хязгаарлал хийгээд театруудын тоглолтыг нээгээсэй