Жагсаал цуглаан, урлаг спортын арга хэмжээ зохион байгуулахыг хориглолоо

Автор | Zindaa.mn
2020 оны 06 сарын 30

Улсын Онцгой комиссын 2020 оны XXV ээлжит хурал өнөөдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэр гаргав.

Гамшгаас  хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг  2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс 2020 оны 07 дугаар сарын 15-ны өдрийг дуустал сунгахаар шийдвэрлэж, Засгийн газрын тогтоолоор баталгаажуулав. Бакалаврын зэрэг горилогчдоос авах Элсэлтийн ерөнхий шалгалтыг 2020 оны 07 дугаар сарын 2-5-ны өдрүүдэд орон даяар зохион байгуулахыг зөвшөөрлөө. 

Шалгалтыг зохион байгуулахдаа Монгол Улсын Засгийн газар, УОК-ын тогтоолоор баталгаажиж, ЭМЯ-аас боловсруулан гаргасан халдварт цар тахлаас урьдчилан сэргийлэх халдвар хамгааллын бүхий л дэглэмийг сайтар сахиж, ажиллахыг үүрэг болголоо.  Хөрш хоёр орноос 700 гаруй иргэнээ Замын-Үүд, Алтанбулаг боомтуудаар татан авахаар шийдвэрлэсэн бол 07 дугаар сард  нийт 10-12 захиалгат нислэг үйлдэх саналтай байгаагаа Гадаад харилцааны яамны Консулын газраас танилцуулж зарим зөвшөөрлийг авлаа.

Нийтийг хамарсан зарим үйлчилгээнүүдийг 2020 оны долоодугаар сарын 01-ний өдрөөс үе шаттай нээх чиглэлээр эрх хэмжээний хүрээнд шийдвэр гаргаж ажиллахыг нийслэл, аймаг сумдын засаг дарга нарт зөвшөөрлөө.

Иймд хүүхдэд компьютер тоглоомоос бусад тоглоомын үйлчилгээ үзүүлдэг хүүхдийн тоглоомын газар, сургалт, амралтын зуслан, кино театр, үзвэр үйлчилгээ эрхэлдэг байгууллагууд, театр, чуулга, ресторан, уушийн газар, караоке, шашин номын газруудыг халдвар хамгааллын шаардлагыг хангасан тохиолдолд үйл ажилалгаагаа нээх боломжтой болж байна. Ингэснээр зөвхөн нийслэлд 960 аж ахуйн нэгжийн 10 мянга гаруй ажлын байр идэвхижих юм. 

Нийтийг хамарсан жагсаал цуглаан хийх, спортын томоохон арга хэмжээ зохион байгуулахыг болон диско бар, бүжгийн цэнгээний газруудыг гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг бууртал нээхгүй байхаар шийдвэрлэлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Сэтгэгдэл ( 22 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Монгол хүн(66.181.161.25) 2025 оны 03 сарын 13

Компьютер тоглоомын газар ажиллуулж амьдралаа залгуулдаг олон хүн байна. Тэр хүмүүсийг яагаад гадуурхаад байгаа юм бэ? Аль нь ч адилхан хүний амьдралтай холбоотой бизнес штэ. Компьютер тоглоомын газар ямар архи дарс, бүжиг цэнгээн зохиодог биш дээ. Хүүхэд залуучууд чөлөөт цагаа өнгөрүүлдэг бас нэг үйлчилгээний л газар биз дээ. Арай дэндүү туйлширч байгаа юм биш үү? УОК-хоон. Шадар сайд Ц.Энхтүвшин та энэ тал дээр эргэж нэг харна уу?

1  |  0
НААДАМ СПОРТ БИШ ҮҮ(202.55.188.33) 2025 оны 03 сарын 13

ҮНЭХЭЭР МАЛ.\nТЭР ЭНХТҮВШИН ӨӨРӨӨ МАСКАА ХАЙШ ЯАЙШ ЗҮҮСЭН БАЙГААГ НЬ ХАРААРАЙ.\nАЛИА САЛБАДАЙНУУД, ЗҮГЭЭР ТОНИЛЦГОО.

1  |  0
В(66.181.161.119) 2025 оны 03 сарын 13

Жагсаал хийчих вий гэж их айж байна аа

2  |  1
Gishuun(174.193.21.185) 2025 оны 03 сарын 13

Bid ta nariin sanaliig avch baahan mongo zarsan malnuudaa bid odoo mongoo olj avdiin baigaa biz dee hol ochij hutsatsgaa l gej helii daa

1  |  0
Mgl(174.193.21.185) 2025 оны 03 сарын 13

Ard tumnii tarhiig ugaaj olon hodoodoor n songuul hiij ylsan olon aihtar hulgaich nemj ih hurald orson odoo huul durmeer oorsdiigoo hamgaalj zarlagdsan mongoo 100.1000 dahin nuglan hulgailah bolomjoo hamgaalalgui yahav yg l hulgaichiin zamaar yvj baina hulgai ch tor .

1  |  0
1(202.9.46.39) 2025 оны 03 сарын 13

Баахан хятадууд автобусаар монголруу гарч л байсандаа

2  |  0
Batuh(103.10.21.111) 2025 оны 03 сарын 13

Zugeer bolij uz. UOK bol mungunii gazar bna. Shine zasgiin gazar hamgiin turuund Ene baiguullagiig shinechleh heregtei.

2  |  1
irgen(202.126.90.25) 2025 оны 03 сарын 13

zuger zailtsgaaa uok

2  |  0
jjj(66.181.161.65) 2025 оны 03 сарын 13

Naadam hiihee bolij bn uu

1  |  0
Монгол улсын иргэн(66.181.161.34) 2025 оны 03 сарын 13

Юм болгоныг мөнгө болгож харахаа байчих л даа тэхүү. Гадаадад гацсан иргэд болон ар гэрийн нөхцөл байдлыг жоохон ч болов бодолдоо.

3  |  0
Zochin(66.181.185.241) 2025 оны 03 сарын 13

13-р зуун цогцолборт мянгаад хүн нэг дор ямар ч хамгаалалтгүйгээр бөөндөө Наадамын бэлтгэл бичлэг хийлгэж байна, энийг юу гэж үзэх вэ? Асуудал гарвал хэн хариуцах вэ!!!

4  |  0
Гадаадад гацсан(148.74.215.31) 2025 оны 03 сарын 13

Гай болсон УОК-ын хэдэн гахайнууд аа, гадаа гацсан хүмүүсээ оруулахгүй хаалгаа түгжчээд дотроо сонгууль наадмаа хийж, өвчний нэрээр бизнес хөөж бие биеэ шагнаж хахуульдахаа больчих. Та нарыг гэрээ санаж, эцэг эхээ үгүйлж бэтгэрсэн хүүхдүүдийн, өвдөж зовж, өлсөж ядарсан мянга мянган монгол хүний нулимс хараал зүхэл мөнхөд дагах болтугай, үхэж үрэгдсэн хэдэн хүний чинь сүнс та нарыг үе удмаар чинь дагаж хариу нэхэх болно доо. Үйлийн үр чинь үр хойчдоо очдог хорвоогийн жам шүү.

6  |  1
Zochin(66.181.160.91) 2025 оны 03 сарын 13

sonin shiidwervvd bh yumaa.Songuuluar buun buunuuruu uulzslt tsuglaan hiij hiichiheed gadaa talbaid Tsetserlegt hvreelend udur shunugvi hvnii hul hudulguun tasrahgvi.ah dv naiz nuhid alban gazraaraa buun buunuuruu ayalal zugaalgaa hiiseer bhad yadaj gadaa yawagddag hungun atletikiin temtseen naadmiig zohuohiig zuwshuuruhud ilvvdehgvi gej harahdah yumdaa.hoorondoo mash awtsaldaagvi horuo tseer yum bishvv.Odoo tegeed bas bayar naadmaa hiine ch geh dhig

2  |  0
Иргэн(103.57.95.191) 2025 оны 03 сарын 13

Сэвсэн дээр үхэр мал орлилдож байгаатай адил хот хөдөө гол горхи амралтын газраар ууж согтож орлилдсон караоке нэртэй энэ балай юмыг хориглоочээ. Улсаараа сөнөж байж юуных нь дуунд дуртай ард түмэн!!!!!!

3  |  0
Jape(202.126.90.141) 2025 оны 03 сарын 13

Үндэсний баяр наадам бол спорт биш гэсэн байдалтай шийдвэр үү?

2  |  0
Уншигч(202.21.108.22) 2025 оны 03 сарын 13

Наадам яах вэ. Гадаадад байгаа иргэдээ яаралтай татаж аваач.

2  |  0
M(64.119.20.208) 2025 оны 03 сарын 13

Zow demjij bn

1  |  1
ввв(202.126.89.228) 2025 оны 03 сарын 13

НААДМАА БОЛИОЧ!

1  |  1
Zochin(202.126.89.36) 2025 оны 03 сарын 13

Yu ve? Say songuuli gd hichneen 10 zuugaar ni tsuguulaa biz de! Ard tvmen sohorch gvitslee ajil torlii ni hiilgeech ee!

2  |  0
g(103.229.123.246) 2025 оны 03 сарын 13

hurim nair hiij boloh uu?

1  |  0
Zochin(109.89.151.254) 2025 оны 03 сарын 13

Tegvel ni yagaad naadam xiix buruu shiidver gargaj baigaan !!!Naadmaar xaldvar tarxaxgyi gesen batalgaag xen ogch baigaan ???

2  |  0
Зочин(202.9.46.121) 2025 оны 03 сарын 13

зөв байх

1  |  1
Top