У.Хүрэлсүхийг 100 хувийн саналаар Ерөнхий сайдаар дэмжлээ

Б.Эрхэс | Zindaa.mn
2020 оны 07 сарын 01

МАН-ын Бага хурлын VII хуралдаан Тусгаар тогтнолын ордонд болж, өндөрлөлөө. Бага хурлыг МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг нар удирдан явуулав. 

2020 оны УИХ-ын сонгуульд олонх болсон намаас Монгол Улсын Ерөнхий сайд сонгогддог. Энэ дагуу МАН-ын бага хурал болж, гишүүдийн 100 хувийн саналаар У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхийг дэмжлээ. МАН-ын бага хурлын шийдвэрийг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлж, үүний дараа УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхий сайдыг томилох асуудлыг хэлэлцэнэ.

Бага хурал нь 369 гишүүнтэй. Үүнээс 189 нь хуралдаа биечлэн оролцож, 97 нь хөдөө орон нутгаас цахмаар оролцон, 87.5 хувийн ирцтэйгээр хуралджээ. 
 


МАН-ын дарга У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдаар үргэлжлүүлэн ажиллуулахаар нэр дэвшүүлсэнтэй холбогдуулан түүний намтрыг танилцуулъя

Боловсрол
 

  • 1985 онд Нийслэлийн 10 жилийн хоёрдугаар дунд сургууль
  • 1989 онд Батлан хамгаалахын их сургуулийг улс төрийн курс,
  • 1994 онд Төрийн захиргаа, удирдлагын хөгжлийн институтийг төрийн удирдлагын арга зүйч мэргэжлээр,
  • 2000 онд МУИС-ийн Хууль зүйн дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн.

Ажилласан байдал
 

  • 1989-1990 онд Монголын ардын армийн 152 дугаар ангид улс төрийн орлогч
  • 1991-1994 онд МАХН-ын Төв хороонд улс төрийн ажилтан
  • 1994-1996 онд УИХ дахь МАХН-ын бүлгийн ажлын албанд зөвлөх
  • 1996-1997 онд МАХН-ын Залуучууд хөгжил төвийн ерөнхий захирал
  • 1997-1999 онд Монголын ардчилсан социалист залуучуудын холбооны ерөнхийлөгч
  • 1999-2000 онд УИХ дахь МАХН-ын бүлгийн ажлын албанд нийгмийн бодлогын зөвлөх
  •  2000-2005 онд Монголын ардчилсан социалист залуучуудын холбооны ерөнхийлөгч
  •  2000-2007 онд МАХН-ын Удирдах зөвлөлийн гишүүн
  •  2000-2004 онд УИХ-ын гишүүн
  •  2004-2008 онд УИХ-ын гишүүн
  •  2004-2006 онд Онцгой байдлын асуудал эрхэлсэн сайд.
  •  2006-2008 онд Мэргэжлийн Хяналтын асуудал эрхэлсэн сайд
  •  2007 оноос Зүүний хүчний холбооны ерөнхийлөгч
  •  2008 –2012 онд МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга
  •  2012 онд УИХ-ын гишүүнээр сонгогдсон
  •  2014-2015 Шадар сайд
  •  2016-2017 онд Шадар сайд
  • 2017 оноос Монгол Улсын Ерөнхий сайд 

Сануулахад, УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн үр дүнд байгуулагдсан найм дахь удаагийн парламент өчигдөр /2020.06.30/ анхдугаар хуралдаанаа хийж, УИХ-ын даргаар Г.Занданшатарыг улираан томилсон төдийгүй УИХ дахь МАН-ын бүлгийн даргаар Д.Тогтохсүрэнг, дэд даргаар Б.Жавхланг томилсон билээ.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Hccf(49.0.147.33) 2020 оны 07 сарын 02

ард түмний итгэлийг алдахгүй ажиллах үлдэж байна да хулгай хийж хөрөнгөжсөн ж.мөнхбат, Бямбацогт нарыг шоронд нь явуулаарай да хулгайчуудааса хурдан салагүй бол өөрт чинь л гай болно шүү.

1  |  0
ми(202.126.92.99) 2020 оны 07 сарын 01

бараг юу ч хийгээгүй юм биш үү

0  |  1
Зочин(66.181.184.120) 2020 оны 07 сарын 01

Тоглоомын засгийн газар томилогдсон гишүүд .

0  |  1
У(59.153.114.240) 2020 оны 07 сарын 01

Худлаа ингэж нийтээрээ хэлэлцэн дэмжсэн болж жүжиглэхээ МАН хэзээ болих вэ

0  |  1
Top