Д.Амарбаясгалан: ЖДҮ-д холбогдсон гишүүд намын томилолт авахыг үгүйсгэхгүй

Автор | Zindaa.mn
2020 оны 07 сарын 01


МАН-ын Бага хурал болж, Ерөнхий сайдаар У.Хүрэлсүхийг томилох нь зүйтэй гэж үзлээ. Бага хурлын талаарх мэдээллийг МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан өглөө.

Тэрбээр "МАН-ын VII Бага хурлаар Монгол Улсын 31 дэх Ерөнхий сайдад нэр дэвших ажиллагааг зохион байгууллаа. Монголын ард түмэн 2020 оны парламентын сонгуулиар МАН-ыг багаар нь сонгосон. Тиймээс МАН-ын дарга У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж, 100 хувь дэмжлээ. МАН-ын дарга нийт гишүүдийн нэрийн өмнөөс талархал илэрхийлж байна. Бидэнд ялалтаас илүү хариуцлага ирлээ. Өнөөдрөөс эхлэн ажилдаа шуурхайлан орно. Эдийн засгийн хүндрэлтэй нөхцөлийг даван туулах, төрийн албаны хүнд суртлыг арилгах гэх мэт олон асуудал бидний өмнө байна. Дөрвөн жилийн хугацаанд 2,9 тэрбум ам.долларын өрийг тэглэх асуудал байна. Бид шударга ёсыг тогтоож, багаар ажиллана" гэлээ. 

Мэдээлэл хийсний дараа тэрбээр сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулсан юм. 

-Ерөнхий сайд танхимаа хэрхэн бүрдүүлэх вэ. Өмнөх Засгийн газарт ажиллаж байсан зарим сайдыг авч үлдэнэ гэсэн мэдээлэл байна. Энэ үнэн үү?

-Үндсэн хуульд нийцүүлэн тодорхой хэмжээний бүтцийн өөрчлөлт хийнэ. Үндсэн хуулиар эдийн засгийн нөхцөл байдлыг чухалчилж үзэх асуудал бий болсон. МАН сонгуульд оролцохдоо Соёлын яам байгуулна гэж онцгойлон тусгасан. Энэ бодлогын хүрээнд Засгийн газраа байгуулна.

-Хөгжлийн төлөвлөлт, эдийн засгийн яам шинээр байгуулагдах уу?

-Хөгжлийн төлөвлөлт, эдийн засгийн яам гэж байх уу, зарим асуудал эрхэлсэн сайдын хүрээнд байлгах уу гэдгийг ярьж байна. Зарим эдийн засагчид тусдаа яам байх ёстой гэж үздэг ч Сангийн яамнаас салгасан тохиолдолд ажил нь хурдтай явах, ойлголцлын төвшин ямар байх талаар судалж, хэлэлцэж байна. Удирдах зөвлөлийн хурал дээр ярина. 

-ЖДҮ-ийн зээлийн асуудалд холбогдсон олон гишүүн байгаа. Тэднийг Засгийн газарт ажиллуулах уу?

-ЖДҮ-ийн асуудалд холбогдсон олон гишүүдэд УИХ-ын сонгуульд нэр дэвших боломж олгоогүй. Гишүүд өөрсдөө ч ухамсраараа нэр дэвшихгүй гэдгээ илэрхийлж байсныг энд онцлох нь зүйтэй. Нөгөө талаар хууль, шүүхийн байгууллагаар гэм буруутайг нь тогтоогоогүй хүмүүс бий. ЖДҮ-ийн асуудалд холбогдлоо гээд насан туршдаа хойш сууна гэж байхгүй шүү дээ. Хариуцлага хүлээлгэж, тодорхой төвшинд намын томилолт авч ажиллахыг үгүйсгэхгүй. ЖДҮ-д холбогдсон гишүүд сайд болно, болохгүй гэж хэлэхэд эрт байна. 

-Сэлэнгэ аймгаас УИХ-д сонгогдсон Ж.Эрдэнэбатыг суллах асуудал яригдсан уу?

-СЕХ, Ерөнхийлөгчийн зүгээс манай намаас сонгогдсон 62 гишүүнийг өргөн мэдүүлсэн. Ер нь шүүх засаглал шударга байх тухай асуудалд эрх барьж байгаа намын хувьд онцгойлон ажиллана.

-Та Засгийн газрын бүрэлдэхүүнд орж ажиллах уу?

-Би Намынхаа Ерөнхий нарийн бичгийн даргаар улиран ажиллах бодолтой байна.

Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.184.120) 2020 оны 07 сарын 03

Хар МАШИНАА гацааж санал хувааж улайм цайм ЛУЙВАР хийж ГАРСАН шүү дээ .

1  |  0
Za(192.82.67.140) 2020 оны 07 сарын 02

Iim humuust 62 suudal ugchihsun gehed mongkl humuusiingee saruul uhaand itgehgui bgaamdaa

0  |  0
Зочин(66.181.184.120) 2020 оны 07 сарын 02

Өөрөө Улаан ЖДҮ - ЧИН БИЗ ДЭЭ . ИЧЭЭЧЭЭ !!!

0  |  0
Зочин(176.63.23.212) 2020 оны 07 сарын 02

Энэ eр нь ямар мэргэжлийн өмнө нь юу хийж байсан хүн бэ. Бас сэтгүүлч билүү

0  |  0
иргэн(66.181.183.21) 2020 оны 07 сарын 01

ЖДҮ чидыг сайд болгож болохгүй шүү. Хүмүүс итгээд санал өгөөд байхад өөрсдийн амьдралын боломж, үр хүүхдийнх нь хоолыг булаасан хүмүүсийг сайд болгоод байна гэж арай үгүй байлгүй.

0  |  0
Zochin(202.126.90.121) 2020 оны 07 сарын 01

Shuuh shudraga baih tuhai heleed baina Amarbayesgalanch bas Shuuhiin haalaga fatah. hereg hiisen nuhur

0  |  0
Халк(192.82.67.97) 2020 оны 07 сарын 01

Ждү-чдыг дэмжээд бүр хамгийн олон саналаар гаргаа биздээ. Одоо гоншигоноод яахав. Сайд ч болно. Харж байгаарай.

1  |  0
зочин (103.212.116.221) 2020 оны 07 сарын 02

дахиж авахгүй бол болоо биз дээ ямар ялтан байгаа биш сүртэй юмаа

2  |  0
bg(192.82.78.109) 2020 оны 07 сарын 01

olonhooroo tvrii bariad duraaraa durgij b.adaa

1  |  0
ЗОЧИН(150.129.141.188) 2020 оны 07 сарын 01

БҮР АМАР ЮМ БОЛОХ НЬ ЛДЭЭ ЖДҮ-ГИЙН ЛУЙВАРЧИН САЙД БОЛООД. АРД ТҮМЭН ТЭР ХҮНД ,МАНД ЯАЖ ИТГЭХ ВЭ6 ХУУЛЬ ГАРГААД ЗӨВХӨН ИХ ХУРЛЫН ГИШҮҮД ЖДҮ АВНА ГЭЭЧ

1  |  0
Top